Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Өмнөд Солонгос анхны эмэгтэй ерөнхийлөгчөө хүлээж байна
Өмнөд Солонгос түүхэндээ анхны эмэгтэй ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг хийх гэж байна. Барууны “Сэнури” намын нэр дэвшигч Пак Кын Хе сонгогчдоос 51.7 хувийн санал авсан юм. Тангараг өргөх ёслол Сэул хотын төвд Үндэсний хурлын ордны өмнөх талбайд болно. Энэ ёслолд алдарт “Gangnam Style” хит дууны зохиогч, өмнөд солонгосын рэпер Psy оролцох юм байна. Харин түүнийг ямар дуу дуулах тухайд одоохондоо мэдээлээгүй байна.
Пак Кын Хе сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр эдийн засгийн либералчлах, ажлын байр нэмэгдүүлэх, ард иргэдийн амжиргааг сайжруулах болон Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангана гэж амлаж байсан юм. Мөн умард Солонгост хүнсний тусламж үзүүлэхийг сэргээж, харилцаагаа сайжруулахаар ярьсан юм.
Өдгөө 60 настай Пак Кын Хе нь тус улсын амь үрэгдсэн ерөнхийлөгч Пак Чон Хи-гийн охин юм.
Өмнөд Солонгос түүхэндээ анхны эмэгтэй ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг хийх гэж байна. Барууны “Сэнури” намын нэр дэвшигч Пак Кын Хе сонгогчдоос 51.7 хувийн санал авсан юм. Тангараг өргөх ёслол Сэул хотын төвд Үндэсний хурлын ордны өмнөх талбайд болно. Энэ ёслолд алдарт “Gangnam Style” хит дууны зохиогч, өмнөд солонгосын рэпер Psy оролцох юм байна. Харин түүнийг ямар дуу дуулах тухайд одоохондоо мэдээлээгүй байна. Пак Кын Хе сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр эдийн засгийн либералчлах, ажлын байр нэмэгдүүлэх, ард иргэдийн амжиргааг сайжруулах болон Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангана гэж амлаж байсан юм. Мөн умард Солонгост хүнсний тусламж үзүүлэхийг сэргээж, харилцаагаа сайжруулахаар ярьсан юм.
Өдгөө 60 настай Пак Кын Хе нь тус улсын амь үрэгдсэн ерөнхийлөгч Пак Чон Хи-гийн охин юм.
0 Сэтгэгдэл
Эмэгтэй ч хамаагуй
Ийм хун манайд хэрэгтэй байна даа.
2013.02.25
























