Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хугацаатай үүрэг даалгавар өглөө
Худалдан авах ажиллагааны газар нь 2013 онд бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 248, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 70, нийт 399 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах юм. Одоогоор 70 тендер зарлагдаад байгаагийн 10 нь цахим хэлбэрээр зарлагдаад байна. Нийт төсөл, арга хэмжээний 18 орчим хувьд нь тендер зарлаад байгаа бөгөөд үнэлгээний хороо байгуулагдсан 79 төсөл, арга хэмжээний хувьд худалдан авах ажиллагааг ойрын үед эхлүүлнэ. Худалдан авах ажиллагаа саатаж байгаа гол шалтгаан нь төсвийн ерөнхийлөн захирагч нараас ажлын даалгавар, тоо хэмжээ, техникийн тодорхойлолт, зураг төслийг ирүүлэхгүй байгаатай холбоотой байна.
Энэ асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хугацаатай үүрэг даалгавар өглөө. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тусгагдсан 2013 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт Худалдан авах ажиллагааны газарт 14 хоногийн дотор багтаан хүргүүлэх, техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл, ажлын даалгаврыг боловсруулан батлах боломжгүй болон батлагдсан төсөв нь хүрэлцээгүй төсөл, арга хэмжээг ангилан гаргаж, төсвийн тодотголд санхүүжилтийг нэмж суулгах, уг төсөл арга хэмжээг бүхэлд нь хасуулах санал боловсруулан Шадар сайд, Засгийн газрын гишүүдэд танилцуулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Худалдан авах ажиллагааны газар нь 2013 онд бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 248, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 70, нийт 399 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах юм. Одоогоор 70 тендер зарлагдаад байгаагийн 10 нь цахим хэлбэрээр зарлагдаад байна. Нийт төсөл, арга хэмжээний 18 орчим хувьд нь тендер зарлаад байгаа бөгөөд үнэлгээний хороо байгуулагдсан 79 төсөл, арга хэмжээний хувьд худалдан авах ажиллагааг ойрын үед эхлүүлнэ. Худалдан авах ажиллагаа саатаж байгаа гол шалтгаан нь төсвийн ерөнхийлөн захирагч нараас ажлын даалгавар, тоо хэмжээ, техникийн тодорхойлолт, зураг төслийг ирүүлэхгүй байгаатай холбоотой байна.Энэ асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хугацаатай үүрэг даалгавар өглөө. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тусгагдсан 2013 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт Худалдан авах ажиллагааны газарт 14 хоногийн дотор багтаан хүргүүлэх, техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл, ажлын даалгаврыг боловсруулан батлах боломжгүй болон батлагдсан төсөв нь хүрэлцээгүй төсөл, арга хэмжээг ангилан гаргаж, төсвийн тодотголд санхүүжилтийг нэмж суулгах, уг төсөл арга хэмжээг бүхэлд нь хасуулах санал боловсруулан Шадар сайд, Засгийн газрын гишүүдэд танилцуулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























