Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Концессын гэрээний хэлэлцээ хийх зөвшөөрөл олголоо
Монгол Улсын Засгийн газраас 2010 онд баталсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төсөл багтсан бөгөөд төслийн хүрээнд концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламжаас хаягдаж байгаа бохир усыг хоногт 200.000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр болон гүн цэвэрлэгээ хийж цэвэршүүлсэн усаар төвийн Эрчим хүчний системийн ачаалал тохируулах 100МВт хүчин чадалтай “Усан цэнэгт цахилгаан станц” барьж байгуулах юм. Уг цогцолбор нь шөнийн бага ачааллын 22-06 цагуудад уулын оройд байгуулсан дээд усан сандаа голын хөндийд байгуулсан доод усан сангаас усаа насосоор шахаж бэлтгээд, оройн оргил ачааллын үе болох 16-22 цагуудад дээд усан санд бэлтгэсэн усаа доод усан санруугаа буулгах замд нь турбин эргүүлж, цахилгаан үйлдвэрлэн, үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.
Өнөөдрийн хуралдаанаар “Туул Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийг эрчимжүүлэх зорилгоор төслийн концессын гэрээний нөхцлийн талаар “Морьт импекс” ХХК-тай хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу хэлэлцээ хийх асуудлыг хэлэлцэж, концессын гэрээний хэлэлцээ хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө.
Монгол Улсын Засгийн газраас 2010 онд баталсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төсөл багтсан бөгөөд төслийн хүрээнд концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламжаас хаягдаж байгаа бохир усыг хоногт 200.000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр болон гүн цэвэрлэгээ хийж цэвэршүүлсэн усаар төвийн Эрчим хүчний системийн ачаалал тохируулах 100МВт хүчин чадалтай “Усан цэнэгт цахилгаан станц” барьж байгуулах юм. Уг цогцолбор нь шөнийн бага ачааллын 22-06 цагуудад уулын оройд байгуулсан дээд усан сандаа голын хөндийд байгуулсан доод усан сангаас усаа насосоор шахаж бэлтгээд, оройн оргил ачааллын үе болох 16-22 цагуудад дээд усан санд бэлтгэсэн усаа доод усан санруугаа буулгах замд нь турбин эргүүлж, цахилгаан үйлдвэрлэн, үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм. Өнөөдрийн хуралдаанаар “Туул Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийг эрчимжүүлэх зорилгоор төслийн концессын гэрээний нөхцлийн талаар “Морьт импекс” ХХК-тай хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу хэлэлцээ хийх асуудлыг хэлэлцэж, концессын гэрээний хэлэлцээ хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө.
0 Сэтгэгдэл
























