96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Оскар авсан киноны орлого 10 гаруй сая ам.доллараар өсдөг
Оскарын шагнал хүртэх нь кино уран бүтээлчдийн хувьд нэр хүнд авчраад зогсохгүй эдийн засгийн хувьд ч ихээхэн ашиг дагуулдаг байна. Кино мэргэжилтнүүдийн судлан тогтоосноор найруулагч нь Оскар хүртсэн киноны “box-office”-ын орлого 11 сая ам.доллараар нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл Оскарын шагналтай найруулагчийн бүтээл рүү үзэгчид хошуурч, орлого нь ийм хэмжээгээр өсдөг гэсэн үг. Тэгвэл эмэгтэй гол дүр нь Оскарын эзэн болсон киноны орлого 2,3 сая ам.доллараар нэмэгддэг байна. Харин эрэгтэй гол дүр нь Оскар хүртэхэд орлого нэг сая ам.доллараар л өсдөг гэнэ. Тэгвэл туслах эрэгтэй, эмэгтэй дүрийн жүжигчин нь шагнал хүртлээ гэхэд орлого ашигт огтхон нөлөө үзүүлдэггүй байна. Харин шилдэг монтаж эвлүүлэг гэх мэт техникийн төрлийн номинацад тэргүүлвэл үзэгчдийг эргүүлэн татаж, орлого ашиг нь даруй 10 гаруй сая ам.доллараар өсдөг байна. Тэгэхээр Оскарын шагнал хүртэх нь кино уран бүтээлчдийн хувьд нэр хүндээ ч өсгөх басхүү орлогоо ч ахиулах нэг том шат болдог ажээ.
Оскарын шагнал хүртэх нь кино уран бүтээлчдийн хувьд нэр хүнд авчраад зогсохгүй эдийн засгийн хувьд ч ихээхэн ашиг дагуулдаг байна. Кино мэргэжилтнүүдийн судлан тогтоосноор найруулагч нь Оскар хүртсэн киноны “box-office”-ын орлого 11 сая ам.доллараар нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл Оскарын шагналтай найруулагчийн бүтээл рүү үзэгчид хошуурч, орлого нь ийм хэмжээгээр өсдөг гэсэн үг. Тэгвэл эмэгтэй гол дүр нь Оскарын эзэн болсон киноны орлого 2,3 сая ам.доллараар нэмэгддэг байна. Харин эрэгтэй гол дүр нь Оскар хүртэхэд орлого нэг сая ам.доллараар л өсдөг гэнэ. Тэгвэл туслах эрэгтэй, эмэгтэй дүрийн жүжигчин нь шагнал хүртлээ гэхэд орлого ашигт огтхон нөлөө үзүүлдэггүй байна. Харин шилдэг монтаж эвлүүлэг гэх мэт техникийн төрлийн номинацад тэргүүлвэл үзэгчдийг эргүүлэн татаж, орлого ашиг нь даруй 10 гаруй сая ам.доллараар өсдөг байна. Тэгэхээр Оскарын шагнал хүртэх нь кино уран бүтээлчдийн хувьд нэр хүндээ ч өсгөх басхүү орлогоо ч ахиулах нэг том шат болдог ажээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























