“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Дэлхийн Байгаль орчны өдрийг Монгол улс зохион байгуулна
Жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдөр тохиодог дэлхийн Байгаль орчны өдрийн энэ жилийн арга хэмжээг Монгол Улс зохион байгуулахаар болжээ. НҮБ-ын зарласнаар манай улс эдийн засгийн гол секторууд тухайлбал уул уурхайг ногоон эдийн засаг болгон хөгжүүлэх, хүүхэд залуусын дунд хүрээлэн буй орчноо хайрлах хамгаалах талаар сурталчлан таниулах талаар тодорхой үр бүтээл гаргаж буй учраас энэ оны Байгаль орчны өдрийг зохион байгуулах эрх олгосон хэмээн тайлбарласан байна.
Дэлхийн байгаль орчны өдрийг 1972 оноос тэмдэглэж ирсэн юм. Байгаль орчноо хайрлах хамгаалах талаар дэлхий дахинд сурталчлан таниулах томоохон үйл ажиллагаа болдог энэ өдрийг жил бүр өөр өөр урианд тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Өнгөрсөн онд Бразиль улсын санаачилгаар “Ногоон эдийн засаг: Энэ танд хамаатай юу” гэсэн уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ удаа манай зохион байгуулах Байгаль орчны өдрийн уриа нь “Бод, ид, хамгаал: Хүнсний ул мөрөө багасгая” гэж байх юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн байгаль орчны бохирдол болоод хүнсний аюулгүй байдлыг хооронд холбосон сэдвийг энэ удаа хөндөж байгаа аж.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ачим Штейнер хэлэхдээ “Монгол улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр хүнсний аюулгүй байдал, уламжлалт нүүдлийн аж ахуй, усны нөөц хангамж гээд асар том сорилттой тулгарч байгаа орон. Тус улсын цаг агаарын температур сүүлийн 70 жилд, жил бүр хоёр хэмээр нэмэгдэж ирсний зэрэгцээ нутгийн баруун хэсгийг эс тооцвол жилд унах хур тунадасны хэмжээ ч багасч байгаа. Энэ бүхэн нь Монгол улс дэлхийн дулаарлын хор уршигт хамгийн эмзгээр өртөж байгаа орон гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ тус улсын Засгийн газар аль болох бохирдолгүй, илүү тогтвортой ирээдүйг бий болгохын төлөө уул уурхайтай холбогдох байгаль орчны хууль зохицуулалтаа чангатгахаас эхлээд сэргээгдэх эрчим хүч гаргаж авах, цаашдаа цэвэр энергийг бүс нутгийнхаа хэмжээнд экспортлох зорилго тавиад буй” хэмээн ярьсан байна.
Монгол улсыг ногоон эдийн засагт шилжихэд нь зөвлөж туслахаар ирэх дөрөвдүгээр сард НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллах юм байна.
Жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдөр тохиодог дэлхийн Байгаль орчны өдрийн энэ жилийн арга хэмжээг Монгол Улс зохион байгуулахаар болжээ. НҮБ-ын зарласнаар манай улс эдийн засгийн гол секторууд тухайлбал уул уурхайг ногоон эдийн засаг болгон хөгжүүлэх, хүүхэд залуусын дунд хүрээлэн буй орчноо хайрлах хамгаалах талаар сурталчлан таниулах талаар тодорхой үр бүтээл гаргаж буй учраас энэ оны Байгаль орчны өдрийг зохион байгуулах эрх олгосон хэмээн тайлбарласан байна. Дэлхийн байгаль орчны өдрийг 1972 оноос тэмдэглэж ирсэн юм. Байгаль орчноо хайрлах хамгаалах талаар дэлхий дахинд сурталчлан таниулах томоохон үйл ажиллагаа болдог энэ өдрийг жил бүр өөр өөр урианд тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Өнгөрсөн онд Бразиль улсын санаачилгаар “Ногоон эдийн засаг: Энэ танд хамаатай юу” гэсэн уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ удаа манай зохион байгуулах Байгаль орчны өдрийн уриа нь “Бод, ид, хамгаал: Хүнсний ул мөрөө багасгая” гэж байх юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн байгаль орчны бохирдол болоод хүнсний аюулгүй байдлыг хооронд холбосон сэдвийг энэ удаа хөндөж байгаа аж.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ачим Штейнер хэлэхдээ “Монгол улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр хүнсний аюулгүй байдал, уламжлалт нүүдлийн аж ахуй, усны нөөц хангамж гээд асар том сорилттой тулгарч байгаа орон. Тус улсын цаг агаарын температур сүүлийн 70 жилд, жил бүр хоёр хэмээр нэмэгдэж ирсний зэрэгцээ нутгийн баруун хэсгийг эс тооцвол жилд унах хур тунадасны хэмжээ ч багасч байгаа. Энэ бүхэн нь Монгол улс дэлхийн дулаарлын хор уршигт хамгийн эмзгээр өртөж байгаа орон гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ тус улсын Засгийн газар аль болох бохирдолгүй, илүү тогтвортой ирээдүйг бий болгохын төлөө уул уурхайтай холбогдох байгаль орчны хууль зохицуулалтаа чангатгахаас эхлээд сэргээгдэх эрчим хүч гаргаж авах, цаашдаа цэвэр энергийг бүс нутгийнхаа хэмжээнд экспортлох зорилго тавиад буй” хэмээн ярьсан байна.
Монгол улсыг ногоон эдийн засагт шилжихэд нь зөвлөж туслахаар ирэх дөрөвдүгээр сард НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллах юм байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























