Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсгийн хууль бус наймаа хийсэн хүмүүсийг баривчилжээ


Сирид болж байгаа иргэний дайнд босогчдыг зэвсгээр хангадаг, тэдэнд хууль бусаар зэвсэг, сум зардаг байсан 700 гаруй хүнийг Ливаны арми тусгай ажиллагаа явуулан баривчилжээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр 700 хүн бүгд Ливаны иргэн биш янз бүрийн үндэстэн ястан байсан аж. Ливаны армийн удирдлагын хийсэн мэдэгдлээс үзвэл улсынхаа болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, зэвсэглэсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй хийх тэмцлийн хүрээнд энэ оны эхнээс тусгай ажиллагаа явуулж эхлээд ийм үр дүнд хүрчээ. Мөн ажиллагааны явцад 107 машин, 62 мотоцикль, усан завь гурвыг хураан авчээ. Эдгээр тээврийн хэрэгслэлд дүүрэн зэвсэг ачиж,
Сирийн хил рүү хуурай замаар болон усаар нэвтрэхэд бэлдсэн байж. Энэ тухай Ливаны “LNNA” агентлаг ийн мэдээлснээс үзвэл Сирид болж байгаа мөргөлдөөн нь иргэний дайн гэхээс илүүтэйгээр харь гүрний дэмжлэгээр гадаадын зэвсэгт бүлэглэлүүд шууд оролцсон хууль ёсны Засгийн газрын эсрэг явуулж байгаа зарлаагүй дайн гэдэг нь батлагдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан