БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Anglo America Plc” Монголд салбараа нээж, Грэм Хэнкок ерөнхийлөгч нь болжээ
Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг “Anglo America Plc” Монголд салбараа нээж, даргаар нь “Эрдэнэс Таван Толгой”-н дэд захирал байсан Грэм Хэнкокийг тавьсан байна. “Эрдэнэс Таван Толгой”-н дэд захирлын суудлаас өнгөрсөн сард буусан Грэм Хэнкок “Anglo America Plc”-ын Монгол дахь ахлах төлөөлөгч, ерөнхийлөгчөөр томилогджээ. Грэйм Хэнкок “Anglo American компанийг Монголын Засгийн газар, бизнесийн хүрээлэл, иргэд, орон нутгийнхантай холбож, харилцаа холбоогоо бэхжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллах болно” гэж мэдэгджээ. Рио Тинто компанийн томоохон өрсөлдөгчдийн нэг ийнхүү Риог Монголын Засгийн газартай тааруухан харилцаатай байгаа үед орж ирсэн нь уул уурхайн шинжээчдийн анхаарлыг татаж байна.
“Anglo America Plc” бол Лондонд төвтэй Британийн үндэстэн дамнасан компани бөгөөд платинум үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэхийн зэрэгцээ алмааз, зэс, никель, төмрийн хүдэр зэргийн олборлолтоор тэргүүлэгчдийн нэг юм. Африк, Ази, Австралази, Европ, Хойд Америк, Өмнөд Америкт үйл ажиллагаа явуулдаг, Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг ажээ. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас хөрөнгийнхөө хэмжээгээр 15-д бичигддэг байна.
Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг “Anglo America Plc” Монголд салбараа нээж, даргаар нь “Эрдэнэс Таван Толгой”-н дэд захирал байсан Грэм Хэнкокийг тавьсан байна. “Эрдэнэс Таван Толгой”-н дэд захирлын суудлаас өнгөрсөн сард буусан Грэм Хэнкок “Anglo America Plc”-ын Монгол дахь ахлах төлөөлөгч, ерөнхийлөгчөөр томилогджээ. Грэйм Хэнкок “Anglo American компанийг Монголын Засгийн газар, бизнесийн хүрээлэл, иргэд, орон нутгийнхантай холбож, харилцаа холбоогоо бэхжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллах болно” гэж мэдэгджээ. Рио Тинто компанийн томоохон өрсөлдөгчдийн нэг ийнхүү Риог Монголын Засгийн газартай тааруухан харилцаатай байгаа үед орж ирсэн нь уул уурхайн шинжээчдийн анхаарлыг татаж байна. “Anglo America Plc” бол Лондонд төвтэй Британийн үндэстэн дамнасан компани бөгөөд платинум үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэхийн зэрэгцээ алмааз, зэс, никель, төмрийн хүдэр зэргийн олборлолтоор тэргүүлэгчдийн нэг юм. Африк, Ази, Австралази, Европ, Хойд Америк, Өмнөд Америкт үйл ажиллагаа явуулдаг, Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг ажээ. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас хөрөнгийнхөө хэмжээгээр 15-д бичигддэг байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























