2004 онд Нара хотод жижигхэн охиныг хулгайлсан этгээд эх рүү нь утасдаж “Чиний охин надад байна” гээд зургийг нь илгээсэн. Тэрээр ямар ч төлбөр шаардаагүй ч хэдэн хоногийн дараа охиныг усан сангаас зодуурын улмаас үхсэн байхыг нь олсон юм. Энэ хэрэг японы нийгэмд бөөн дуулиан тарьж олны эсэргүүцэлтэй тулгарсан. Хэрэгтнийг хэдэн долоо хоногийн дараа нөгөө айлын бас нэг охиныг нь хулгайлах гэж байхад нь баривчилсан байна. Өчигдөр тэр этгээдийн хуулийн дээд хэмжээ цаазаар авах ялыг гүйцэтгэжээ.
Түүнтэй хамт хоёр хүнийг цаазалсны нэг нь 2008 онд Ибараки аймагт халдлага үйлдэж хоёр хүний аминд хүрэн, долоон хүнийг шархдуулсан, нөгөө нь 2002 онд нэг худалдагчийг алсан хүн юм байна. Энэ удаагийн цаазын ял Синзо Абэгийн Засгийн газрын үеийн анхны гүйцэтгэсэн ял болж байна. Өнөөдөр Японы шоронгуудад цаазаар авах ял сонссон 100 гаруй хүн хоригдож байгаа юм байна.