БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т, нэг хүнд ногдох хэмжээгээрээ тэргүүлж байна
Монгол Улсад гуравдах удаагаа зохион байгуулагдаж байгаа “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалтанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болоод монголын уул уурхайн компанийн төлөөлөл, дотоод, гадаадын зочид, төлөөлөгчид уригдан оролцлоо.
Энэхүү олон улсын чуулга уулзалтад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан.
Уул уурхайн сайд илтгэлдээ “Нүүрс нь эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэрлэл болон шингэрүүлсэн хийн түлшний түүхий эд төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй үнэт баялаг юм.
Монгол орны хэмжээнд нийт 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд манай орон нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т, нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх байранд орж байгаа юм байна. Энэ утгаараа нүүрсний салбар нь Монгол Улсын өрсөлдөх чадвартай салбарын тоонд зүй ёсоор орох нь нийтлэг ойлголт юм.
Нүүрсний салбарт баримтлах бодлогын хүрээнд Дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй тэнцэхүйц үнээр нүүрсээ борлуулахын тулд, олон улсын жишигт нийцсэн боловсруулалт хийх,худалдан авалтанд өрсөлдөөн бий болгоход чиглэсэн төмөр зам зэрэг шинэ тээвэр, ложистикын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ нүүрсний салбарт экспортын нэгдсэн нэг цонхны бодлог
ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулж, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх юм байна.
Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам нь кокс-хими, нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаль орчинд хор нөлөө багатай технолог бүхнийг дэмжинэ” гэдгээ онцлов.
Уул уурхайн сайд илтгэлийнхээ төгсгөлд Нүүрсний салбар нь Монгол улсын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай салбар бөгөөд, энэ агуулгаараа улсын эдийн хөгжилд стратегийн маш чухал ач холбогдолтой салбар болж байна. Иймээс энэ салбарыг хөгжүүлэхэд Шинэ шийдэл бүхнийг, тухайлбал шинэ техник, технологи, менежмент, маркетинг,хөрөнгө оруулалт зэргийг дэмжиж ажиллах болно гэлээ.
Монгол Улсад гуравдах удаагаа зохион байгуулагдаж байгаа “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалтанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болоод монголын уул уурхайн компанийн төлөөлөл, дотоод, гадаадын зочид, төлөөлөгчид уригдан оролцлоо.Энэхүү олон улсын чуулга уулзалтад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан.
Уул уурхайн сайд илтгэлдээ “Нүүрс нь эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэрлэл болон шингэрүүлсэн хийн түлшний түүхий эд төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй үнэт баялаг юм.
Монгол орны хэмжээнд нийт 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд манай орон нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т, нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх байранд орж байгаа юм байна. Энэ утгаараа нүүрсний салбар нь Монгол Улсын өрсөлдөх чадвартай салбарын тоонд зүй ёсоор орох нь нийтлэг ойлголт юм.
Нүүрсний салбарт баримтлах бодлогын хүрээнд Дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй тэнцэхүйц үнээр нүүрсээ борлуулахын тулд, олон улсын жишигт нийцсэн боловсруулалт хийх,худалдан авалтанд өрсөлдөөн бий болгоход чиглэсэн төмөр зам зэрэг шинэ тээвэр, ложистикын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ нүүрсний салбарт экспортын нэгдсэн нэг цонхны бодлог
ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулж, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх юм байна.
Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам нь кокс-хими, нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаль орчинд хор нөлөө багатай технолог бүхнийг дэмжинэ” гэдгээ онцлов.
Уул уурхайн сайд илтгэлийнхээ төгсгөлд Нүүрсний салбар нь Монгол улсын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай салбар бөгөөд, энэ агуулгаараа улсын эдийн хөгжилд стратегийн маш чухал ач холбогдолтой салбар болж байна. Иймээс энэ салбарыг хөгжүүлэхэд Шинэ шийдэл бүхнийг, тухайлбал шинэ техник, технологи, менежмент, маркетинг,хөрөнгө оруулалт зэргийг дэмжиж ажиллах болно гэлээ.
0 Сэтгэгдэл
Зочин
Төмөр замын цариг, технологийн ач холбогдол... http://yumchmaa.blogspot.com/2013/02/blog-post_21.html
2013.02.22
























