Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ
Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Аугаа ухаантнууд ч гэсэн сайн сурагч байгаагүй
1+1 –ийг бодож чадахгүй
Нэрт зохион бүтээгч Эдисон бүр анхнаасаа л сургуульд дургүй нэгэн байсан гэнэ. Эх нь түүнийг сургуулиас нь авахаар ирэхэд багш нь “хөлдүү толгой” гэж “матаж” байж. Тооны хичээл дээр түүнээс нэг аяга усыг нөгөөд нь юүлбэл яах вэ гэж асуухад “Нэг аяга ус гарна, гэхдээ хоёр дахин их ус” гэж хариулж байсан гэнэ.
Хоёр ч дахиад улирч байсан Чехов
Оросын алдарт зохиолч Антон Павлович Чехов сурлагаараа нэг их гялалзаж байсангүй. Тэр хоёр ч удаа улирч байсан гэнэ. Гуравдугаар ангид байхдаа газарзүй, арифметикаар, тавдугаар ангидаа грек хэл дээр муу гарч байжээ. Тэр бүү хэл орос хэлэндээ ч нэг их сайн байгаагүй, тэр бүхнийгээ бүр багаасаа худалдаа эрхэлдэг аавдаа туслан лангуун дээр зогсдог байснаараа зөвтгөдөг байсан гэнэ.
Алдаатай бичдэг Пушкин
Александр Сергеевич Пушкины уран бтүээлийг судлаачид түүний гар бичмэлийн талаар маргаантай байдаг. Нэг хэсэг нь тааруухан редактороос болсон гэхэд нөгөө зарим нь алдарт найрагч өөрөө алдаатай бичдэг байсан гэдэг. Тэрээр үгийн дагаврыг ихэвчлэн ташаа бичдэг байжээ. Тэр бүү хэл “счастье” гэдэг үгийг дуудлагаар нь “Щастье” гэж бичсэн байна гэнэ.
Лев Ландау нээрээ яаж мэдэх вэ дээ
Зөвлөлтийн их физикч Лев Ландау багшдаа байнга тайлбар тавьдаг сурагч байсан гэнэ. Тэр сонгодог зохиол унших дуртай ч зохион бичлэг бичих дургүй нэгэн байж. Төгсөх шалгалтан дээрээ бүр +1 авч байсан гэж байгаа. Түүнээс
- Лермонтов “Манай үеийн баатрууд” зохиолоо ямар зорилгоор бичсэн бэ гэхэд
- Энэ асуултад ганц л хүн хариулж чадна
- Тэр нь чи биш биз дээ
- Арай л биш
- Тэгээд хэн хэлж чадах юм
- Михаил Юрьеевич Лермонтов өөрөө гэсэн тухай яриа бий.
Сүмийн багшийн алган дээр
Их найрагч Владимир Маяковский ч сүмийн сургуульд нэг их сайн сурч байгаагүй гэнэ. Тэрээр өөрөө, шалгалт авч байсан багш надаас “Нд гэж юу вэ гэж асуухад би гүржээр “гурван фунт” гэж хариулсан. Уг нь нүд л дээ. Гэхдээ би сүмийг нэг их таашаадаггүй байсан юм. Магадгүй эндээс л миний футуризм, шашингүйн үзэл, интернационализм эхэлсэн байх” гэж дурссан байдаг.
Цагаан толгойг ингэж сурахгүй л дээ
Нэрт зураач Пабло Пикассо унших, тооны хичээлд тун маруухан байж. Тэр бүү хэл том болсон хойноо ч цагаан толгойг нэг сайн мэдэхгүй байсан гэдэг. Тоонуудыг тэрээр өөрийнхөөрөө л төсөөлдөг. Нэг удаа үржүүлэх тухай яриа болоход тэр самбар дээр тагтаа зураад “тагтааны нүд бол тэгийг харуулж байна. Тэр тэг бүрийн дор зургаагийн тоо байна. Дор нь гурвын тоо. Хоёр нүд хоёр далавч. Хөлийг нь ширээн дээр тавихад хэрээс гарна, түүний дор хариу нь байгаа” гэсэн гэдэг.
Агата Криста ч бас алдаатай бичдэг
Адал явдалт зохиолын рекорд Агата Криста бүр багадаа уншиж сурсан, математикт сонирхолтой нэгэн байсан ч цэвэр бичих, зөв бичгийн дүрэм зэрэгт тун ядруухан байсан гэнэ. Тэр тун удаан, тэгээд бас алдаатай бичдэг байсан ч ер бусын үйл явдлыг их хурдан сэтгэдэг байжээ.
Эрчим хүчийг зохион бүтээсэн Эдисон 1+1-ийг бодож чадахгүй, аугаа физикч Ландау зохион бичлэгээр ганцхан мөр бичиж, Агата Кристи зөв бичгийн алдаатай бичдэг байсан гээд бод доо. Аугаа их генүүд ч гэсэн анхнаасаа нэг их цоорхой байгаагүй бололтой.
1+1 –ийг бодож чадахгүй

Хоёр ч дахиад улирч байсан Чехов

Алдаатай бичдэг Пушкин

Лев Ландау нээрээ яаж мэдэх вэ дээ

- Лермонтов “Манай үеийн баатрууд” зохиолоо ямар зорилгоор бичсэн бэ гэхэд
- Энэ асуултад ганц л хүн хариулж чадна
- Тэр нь чи биш биз дээ
- Арай л биш
- Тэгээд хэн хэлж чадах юм
- Михаил Юрьеевич Лермонтов өөрөө гэсэн тухай яриа бий.
Сүмийн багшийн алган дээр

Цагаан толгойг ингэж сурахгүй л дээ

Агата Криста ч бас алдаатай бичдэг

0 Сэтгэгдэл
хэхэ
муу сурагчид биш гоц сэтгэгчид байж. муу сурдгаа энүүгээр зөвтгөх гэсний хэрэггүй шүү дүү нараа хэхэ
2013.05.11