Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэнэ
Шүүхийн багц хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотой шүүхийн бүтэц, тогтолцоо, орон тоо, эрх зүйн орчин зэрэгт олон өөрчлөлт орж байгаа учир багц хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Дээд шүүх, ШЕЗ олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь энэ хоёр байгууллага Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран зохион байгуулж буй эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт. Эл сургалт өчигдрөөс эхэлж, эвлэрүүлэн зуучлагч болох хүсэлтэй 68 хүн хамрагдаж байна. Тэдэнд Улсын Дээд шүүх, Нийслэлийн шүүх, бусад шүүхийн шүүгч, өмгөөлөгч, төслийн ажилтнууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу болох, түүний ач холбогдол, энэ ажиллагааны үе шатууд, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүй, арга барил, харилцааны ур чадвар, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны төрлүүд, эвлэрлийн гэрээний зүйл заалт боловсруулах зэрэг сэдвээр хичээл заах юм. Өнгөрсөн хугацаанд эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх гурван удаагийн сургалтад 180-аад хүн хамрагдаж, сертификат гарджээ. Хуульд зааснаар дээд боловсролтой, ял шийтгэлгүй ямар ч хүн эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан сертификат авснаар орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж болох юм байна.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд эвлэрүүлэн зуучлагч гэсэн шинэ ойлголт бий болсон. Иргэний эрх зүйн болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд эвлэрүүлэн зуучлалыг ашиглахаар хуульд тусгажээ. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нарийн шат дараалал, дэг журамтай тул эрх зүйн маргааны оролцогчдод цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны дарамтад ордог. Тэгвэл эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, хамгийн гол нь маргаанд оролцогч талууд сэтгэл ханамжтай үлдэх сайн талтай гэдгийг хуульчид хэлж байв.
Түүнчлэн шүүхийн ажлын ачаалал тодорхой хэмжээгээр буурах, шүүгчийн нэг хэргийг хянан шийдвэрлэхэд зарцуулах хугацаа нэмэгдсэнээр илүү оновчтой шийдэл гаргах ач холбогдолтой гэнэ. Тухайлбал, 2012 оны шүүн таслах ажлын дүнгээр дүүргийн шүүхийн нэг шүүгч 338 хэрэг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэг шүүгч өдөрт 1-2 хэрэг шийдсэн судалгаа байгаа нь ажлын ачаалал их байгааг харуулж байна.

0 Сэтгэгдэл