Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Энэтхэгт дахиад гурван охиныг хүчирхийлж амийг нь хөнөөжээ
Энэтхэгийн Махараштра мужид 6, 9, 11 настай эгч дүү гурван охиныг хүчирхийлж амийг нь хөнөөсөн бузар хэрэг гарлаа. Ядуу айлын гурван охиныг хоёрдугаар сарын 14-нд хичээлээсээ тараад ирж байснаас нь хойш хэн ч хараагүй гэнэ. Дөрөв хоног эрсний эцэст тэднийг алаад худагт хаясан байхыг нь олжээ. Өвөг эцгийнх нь хэлснээр бол тэдэнд хоол өгнө гэсэн нэгэн танихгүй хүнийг дагаж явсан гэнэ. Цагдаагийнхан хэрэгтнийг олохын оронд золгүй явдал байсан гэж орхих гэсэн ч нутгийн иргэдийн эсэргүүцэл, шаардлагаар ажлын хэсэг гарган мөрдөн шалгаж эхэлсэн байна. Энэтхэгт эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын асуудал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд 23 настай оюутан бүсгүйг Делигийн автобусанд зургаан залуу хүчирхийлж зодсоны дараа тэрээр эмчлүүлж байгаад нас барснаас хойш хүчтэй яригдаж олны эсэргүүцэл идэвхжээд байгаа юм. Энэтхэгийн олон хотод жагсаал цуглаан болж хэрэгтнүүдийг хатуу цээрлүүлэх, улмаар эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэгтэй ширүүн тэмцэхийг уриалж эхэлсэн юм.
Хоёрдугаар сарын 4-нд Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Мукержи бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдэд ялын дээд хэмжээ өгч байхаар санал оруулаад байгааг парламент зургаан долоо хоног хэлэлцэж эцэслэн шийдэх ёстой юм. Энэ хуулийг баталбал хүчирхийлэгчид долоон жилийн хорих ялаас цааз хүртэл ял хүлээх болно.
Хоёрдугаар сарын 4-нд Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Мукержи бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдэд ялын дээд хэмжээ өгч байхаар санал оруулаад байгааг парламент зургаан долоо хоног хэлэлцэж эцэслэн шийдэх ёстой юм. Энэ хуулийг баталбал хүчирхийлэгчид долоон жилийн хорих ялаас цааз хүртэл ял хүлээх болно.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























