Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Оросын дөрөв дэх баян В.Потанин бүх хөрөнгийнхөө тал хувийг бусдад зориулна
Оросын тэрбумтан Владимир Потанин бүх хөрөнгийнхөө талаас доошгүй хувийг бусдын сайн сайхны тусын тулд зориулна гэдгээ мэдэгдлээ. Тэрээр Америкийн тэрбумтан, дэлхийн тэргүүн баячууд болох Билл Гейтс, Уоррен Баффет нарын санаачилсан “Giving Pledge” хэмээх аянд нэгдэж байгаа аж. Энэхүү аянд нэгдэж, гарын үсэг зурсан баячууд хөрөнгийнхөө хагасаас илүүг бусдын төлөө зориулах ам өгдөг ёстой. Одоогоор тус санаачилгад 105 хүн нэгдэж, гарын үсгээ зурсан бөгөөд тэд 500 тэрбум ам.долларыг бусдын төлөө зориулахаар болоод байгаа юм.
Оросын баячуудын жагсаалтад дөрөвт бичигддэг В.Потанин 14,5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд 46-д ордог хэмээн “Forbes”-ын шинжээчид тооцсон байдаг. Тэрээр ЗХУ нурах үеэр өмч хувьчлалаар уул уурхай, банк санхүү гээд олон салбарт өөрийн гэсэн хөрөнгөтэй болж авсан нэгэн. Өдгөө 52 настай тэрбумтан дэлхийд никель үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Норильск Никель” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг юм.
Тэрээр 1990-ээд оноос хойш боловсрол, соёл урлаг, музейн, оюутны тэтгэмж тэтгэлэг гээд олон төрөл зүйлээр нутаг нэгтнүүддээ гар сунгаж, цөөнгүй сая долларыг зарцуулсаар ирсэн ч одоо дорвитой хөдлөх цаг нь болсон гэж үзсэн бололтой. Тэрээр өөрийнхөө энэ жишээгээр Орос оронд сайн санааны, өглөгийн их аяныг өрнүүлэн сэргээхийг хүсч буйгаа мэдэгдсэн юм. ОХУ өдгөө 96 тэрбумтантай болсноороо дэлхийд дээрээсээ зургаад бичигддэг болоод байгаа билээ.
Оросын тэрбумтан Владимир Потанин бүх хөрөнгийнхөө талаас доошгүй хувийг бусдын сайн сайхны тусын тулд зориулна гэдгээ мэдэгдлээ. Тэрээр Америкийн тэрбумтан, дэлхийн тэргүүн баячууд болох Билл Гейтс, Уоррен Баффет нарын санаачилсан “Giving Pledge” хэмээх аянд нэгдэж байгаа аж. Энэхүү аянд нэгдэж, гарын үсэг зурсан баячууд хөрөнгийнхөө хагасаас илүүг бусдын төлөө зориулах ам өгдөг ёстой. Одоогоор тус санаачилгад 105 хүн нэгдэж, гарын үсгээ зурсан бөгөөд тэд 500 тэрбум ам.долларыг бусдын төлөө зориулахаар болоод байгаа юм. Оросын баячуудын жагсаалтад дөрөвт бичигддэг В.Потанин 14,5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд 46-д ордог хэмээн “Forbes”-ын шинжээчид тооцсон байдаг. Тэрээр ЗХУ нурах үеэр өмч хувьчлалаар уул уурхай, банк санхүү гээд олон салбарт өөрийн гэсэн хөрөнгөтэй болж авсан нэгэн. Өдгөө 52 настай тэрбумтан дэлхийд никель үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Норильск Никель” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг юм.
Тэрээр 1990-ээд оноос хойш боловсрол, соёл урлаг, музейн, оюутны тэтгэмж тэтгэлэг гээд олон төрөл зүйлээр нутаг нэгтнүүддээ гар сунгаж, цөөнгүй сая долларыг зарцуулсаар ирсэн ч одоо дорвитой хөдлөх цаг нь болсон гэж үзсэн бололтой. Тэрээр өөрийнхөө энэ жишээгээр Орос оронд сайн санааны, өглөгийн их аяныг өрнүүлэн сэргээхийг хүсч буйгаа мэдэгдсэн юм. ОХУ өдгөө 96 тэрбумтантай болсноороо дэлхийд дээрээсээ зургаад бичигддэг болоод байгаа билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















