De Beers компанийн Францын нийслэлийн төв дэх үнэт эдлэлийн нэгэн дэлгүүрт гар буугаар зэвсэглэсэн хоёр хүн орж ирээд хоёр шилэн хоргон дох үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйлсийг хамж аваад арын хаалгаар нь гарч зугтаажээ. Тэд дэлгүүрт буудаагүй, халдлагын үеэр хэн нэгэн шархдаагүй байна.
Хуулийн байгууллагынхны мэдээлж байгаагаар алдагдсан үнэт зүйлсийн үнэ нийтдээ гурван сая евро болж байгаа гэнэ. De Beers компани нь алмаз, очир эрдэнийн үйлдвэрлэл арилжаагаар дэлхийд тэргүүлдэг компанийн нэг юм. Эднийх Африк дахь уурхайгаасаа дэлхийн бүх олборлож байгаа алмазын 40 хувийг гаргадаг юм.
Парис дахь энэ дээрэм Белгийн нийслэл Брюсселийн нисэх буудлаас зэвсэглэсэн найан гэмт хэрэгтэн 50 сая еврогоор үнэлэгдэх 10 кг алмаз дээрэмдсэн хэргээс яг нэг хоногийн дараа болж байна.