Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Бан Ги Мүнийг Монголд урив
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдээ эргэх үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярьж талархал илэрхийллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Монгол Улсын Ерөнхийлөгч Та Өмнөд Суданд айлчилсан анхны гадаад орны төрийн тэргүүн, мөн энхийг сахиулагчдаа эргэн ирсэн Монголын анхны Ерөнхийлөгч болж байгаа нь үнэхээр сайн хэрэг” хэмээв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдынхаа үйл ажиллагаатай газар дээр нь ирж танилцаж байна. НҮБ-ын хамгийн залуу гишүүн улсад энх тайвныг тогтооход Монгол Улс цаашид ч идэвхийлэн оролцох болно” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ярианы үеэр оны өмнө Өмнөд Суданд буудуулж сүйрсэн Оросын баг бүхий НҮБ-ын нисдэг тэрэгний талаар хөндөж ноён Бан Ги Мүн энэ хэргийг онцгойлон анхаарч мөрдөн шалгаж байгаагаа хэлжээ. Ерөнхийлөгч Монгол Улсын тэргүүлж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ирэх дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болох ээлжит чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урьсан байна.

0 Сэтгэгдэл