Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Эмэгтэйчүүдийн хохь гэнэ
Мубаракийг унагаад эрх чөлөө, ардчиллын замд эргэлт буцалтгүй орсон тухайгаа зарласан Египетэд байдал ээдрээтэй хэвээр байна. Лалын шашинтан бус эмэгтэйчүүдийг завхай, биеэ үнэлэгч, хүчирхийлж болно гэсэн утгатай мэдэгдэл хийсэн лалын шашны хэт явцуу үзэлт номлогчийг баривчилжээ. Абдулла Ахмад Махмуд гэдэг энэ номлогч нь өөрийн эзэмшдэг хувийн сувгаар номлол айлдахдаа Тахрир талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа эмэгтэйчүүдийн 90 хувь нь бол ичих, айхыг мэддэггүй загалмайтнууд, өөрөөр хэлбэл христийн шашинтнууд, 10 хувь нь хянах хүнгүй болсон бэлэвсэн эхнэрүүд гэв. Тэднийн жагсч эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахтай ямар ч холбоогүй, тэд яг мангастай адил бодож сэтгэдэг гээд ийм эмэгтэйчүүд өөрсдөө хүчирхийлэлд өртөхийг хүсч байгаа болохоор хүчирхийлж болно гэсэн байна. Абдулла Ахмад Махмуд нь үүнээс урд ч христийн эсрэг эрс хатуу мэдэгдэл хийдгээрээ алдартай. Өнгөрсөн жил АНУ-ын Элчин сайдын яамны өмнө болсон жагсаалын үеэр Библь судрыг урсныхаа төлөө саатуулагдаж байсан хүн юм.
0 Сэтгэгдэл



















