Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ээлжит тахал дэгдэж магадгүй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь “SARS” -тай төстэй үхлийн аюултай вирусын тархалтыг маш нарийн хянаж анхааралдаа авахыг улс орнуудад хандан уриаллаа. Одоогоор энэ вирусийн халдвар авсан 12 хүний тав нь нас бараад байгаа. Урд нь энэ төрлийн вирусыг зөвхөн амьтнаас хүнд халддаг, хүмүүс хооронд халдварлах чадваргүй гэж үзэж байсан ч нарийвчилсан шинжилгээ хийх явцад хүнээс хүнд халдварсныг тогтоожээ. Мөн Ойрх Дорнод руу аялж явсан хоёр хүн энэ халдварыг авсан байсныг тогтоосон байна. “SARS”-ын тахал 2003 дэгдэхэд олон мянган хүн өвдөж, 800 гаруй хүн амиа алдаж байсан юм. Манай улсад ямар дуулиан, бужигнаан болж байсныг уншигч та лав санаж байгаа байх. Сүүлийн жилүүдэд улс хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор урд нь бүс нутгийн шинжтэй явагддаг байсан өвчний тархац хэдхэн хоногийн дотор дэлхийн нийтийг хамрах хэмжээнд хүрдэг болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан