Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өмнөд Суданы сургууль Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Бүгд найрамдах Өмнөд Судан улсад хийсэн айлчлалын үеэр Румбек мужийн нэгэн дунд сургуулийг Монгол Улсын төрийн тэргүүний нэрэмжит болголоо.
Румбек мужийн захирагчийн албан ёсны мэдэгдэлд “Монгол Улс бол ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж чадсан цөөхөн орны нэг бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү хувьсгалын гарамгай удирдагчдын нэг болохын хувьд, мөн Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээсэн улсаас анх удаа айлчлан ирсэн төрийн тэргүүний хувьд хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болголоо” хэмээгээд мужийнхаа сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгож буйгаа зарласан байна. Энэ үеэр тус мужийн захирагч Монгол Улс аугаа их түүхтэй, цэрэг, тактикийн өв их уламжлалтай орны хувьд энэхүү нэрэмжит сургуульд монгол цэргүүдээр спорт, тактикийн болон Монголын түүх, соёлын тухай хичээл заалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэхэн тусгаар улсын хүүхэд багачуудын сурч боловсрох сургууль өөрийнх нь нэрэмжит болсонд талархаж буйгаа илэрхийлээд “Энэ бол Монгол Улсын энхийг сахиулагчдын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн тавьж байгаа эерэг дүнгийн нэгэн илрэл, хоёр орны хамтын ажиллагаа, найрамдлын өөдрөг эхлэл” гэв.
ter ulsiin ergen boloochee Elbegee. Korea ingen bolson bas USA -giin irgen
wow yamar goyo medee we. manai ulsiin ner tor mandtugai

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Бүгд найрамдах Өмнөд Судан улсад хийсэн айлчлалын үеэр Румбек мужийн нэгэн дунд сургуулийг Монгол Улсын төрийн тэргүүний нэрэмжит болголоо.
Румбек мужийн захирагчийн албан ёсны мэдэгдэлд “Монгол Улс бол ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж чадсан цөөхөн орны нэг бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү хувьсгалын гарамгай удирдагчдын нэг болохын хувьд, мөн Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээсэн улсаас анх удаа айлчлан ирсэн төрийн тэргүүний хувьд хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болголоо” хэмээгээд мужийнхаа сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгож буйгаа зарласан байна. Энэ үеэр тус мужийн захирагч Монгол Улс аугаа их түүхтэй, цэрэг, тактикийн өв их уламжлалтай орны хувьд энэхүү нэрэмжит сургуульд монгол цэргүүдээр спорт, тактикийн болон Монголын түүх, соёлын тухай хичээл заалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэхэн тусгаар улсын хүүхэд багачуудын сурч боловсрох сургууль өөрийнх нь нэрэмжит болсонд талархаж буйгаа илэрхийлээд “Энэ бол Монгол Улсын энхийг сахиулагчдын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн тавьж байгаа эерэг дүнгийн нэгэн илрэл, хоёр орны хамтын ажиллагаа, найрамдлын өөдрөг эхлэл” гэв.
0 Сэтгэгдэл
2013.02.21
2013.02.20
























