Кикбоксын Оросын аварга, абаканы тамирчин Гиви Соцука эх орны дайчдын хөшөө рүү хөлөө тавьж авхуулсан зургаа интернетэд тавьсан нь Хакаст бөөн дуулиан тарьж байна. Тэрээр Томск хотод Аугаа их эх орны дайнд амь үрэгдсэн эмч, сувилагч, оюутнуудын дурсгалд зориулан босгосон хөшөөг ийн гутаажээ. “Энэ бол өөрийнх нь төлөө амь насаа зориулсан хүмүүс болох баатруудын дурсгалыг гутаасан бүдүүлэг хэрэг.
Эх орны дайны ахмадууд бол хүний хувьд өөрийн хийж чадах бүхнээ хийж амь насаа зориулсан гэгээн хүмүүс. Зөвхөн оросын иргэд ч гэлтгүй эх орны дайнд оролцсон бүх хүмүүс ийм баатарлаг үлгэр жишээ үзүүлсэн” гэж нэг нь болгтоо бичжээ. Гиви Соцук зөвхөн хөшөөн дээр хөлөө тавиад зогссонгүй, баатруудын хөшөөний толгой руу цохиж байгаа зурагч бас байна. Манай ард түмний үнэт зүйлийг ингэж гутааж байгаа ийм тамирчин Орост хэрэгтэй юу” гэж бас нэг нь бичсэн байна. “Оросын шигшээ багийн тамирчин өнгөрсөн үеийн баатруудынхаа нүүр лүү цохиж байгаа нь ямар вэ. Энэ залуу эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаа юм биш үү. Түүнийг хуулийн байгууллага шалгана гэдэгт би найдаж байна” гэж “Волгоградский репортер” сайт тэмдэглэсэн байна. Үүнтэй зэрэгцээд иргэд улсынхаа Аялал жуулчлал спдорртын яам руу утасдаж Гиви Соцукаг Кикбоксын холбооноос хасахыг шаардаж эхэлжээ. Тус Бүгд найрамдах улсын спортын сайд Валерий Денщиков харин тамирчны энэ үйлдлийг “гайхамшгтай” гэснийг "Комсомольская правда – Хакасия" бичсэн байна.
Харин тамирчин энэ үйлдлийнхээ төлө уучлал гуйжээ. Тэрээр сайтдаа “Энэ зургийнхаа төлөө эх орноосоо уучлал гуйж байна. Ялангуяа ахмад дайчдаас хүлцэл өчье. Миний элэнц өвөө ч бас байлдаж явсан” гэжээ.
Түүний дасгалжуулагч Александр Березкин харин “Гиви өөрийнхөө биеийн хүч, чадлыг л харуулах гэсэн юм. Даанч тэр буруу арга сонгож” гэсэн байна.
Үүнтэй зэрэгцээд 25 настай Гивиг орон нутгийн дээрэмчдийн бүлгийн тэргүүн гэж абаканы сэтгүүлчид хэлснийг NR2.ru нийтэлсэн нь бас дуулиан боллоо. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Гиви 2011 онд “Танхайн сэдэлтээр бусдын биед халдаж, хүчирхийлэл үйлдсэн” гэсэн зүйлээр 10 сар эрх чөлөөгөө хасуулж байсан юм байна.