96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
ОХУ-ын иргэн Жерар Депардье Нормандид бужигнуулж явна

ОХУ-ын иргэн, францын нэрт жүжигчин Жерар Депардье Нормандийн толгод дунд сууц барьж эхэлсэн нь байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэр Трувиль-сюр-Мер хамтралын нутагт Ла-Маншийн хоолойн эрэг дээр 250 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий модон байшин барихаар зөвшөөрөл авчээ. Орон нутгийн захиргаа эхлээд тэр газрыг хамгаалалтад авах гэж байгаа гэж татгалзсан юм байна. Дүрэм журмаар бол тэр газрыг байшин барих хүн эзэмшиж авсан байх ёстой гэнэ. Гэсэн ч жүжигчин учраа хэлж хамгаалалтад авах газар луу машин зам тавихгүй гэснээр зөвшөөрөл авч дөнгөжээ. Гэтэл байгаль хамгаалагчид үүнийг эсэргүүцэж байгаа гэнэ. Барилгын ажил эхлэхэд техникүүд далай талын ногоон толгодыг онгичиж эхэлсэнд тэд дургүйцэж байгаа юм гэж “Трувилийн найзууд” холбооны тэргүүн Анри Люке хэлжээ. Түүнийхээр бол Депардьед газрын зөвшөөрлийг хууль бусаар өгсөн гэнэ. Тэмцэгчид бүр Депардьег шүүхэд өгч газрын зөвшөөрлийг нь хурааж, ажлыг нь зогсоохоор тэмцэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл