Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
МҮАН-ЫН БҮГД ИХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЖЭЭ
УИХ-ын гишүүн Д.Батцогтоос дараахь зүйлийг тодрууллаа.
-МҮАН-ын Бүгд их хурлыг өчигдөр хуралдуулахаар товлосон. Гэтэл яагаад хуралдсангүй вэ?
-Манай намынхан жил бүрийн Цагаан сарын шинийн 8-нд хуралддаг уламжлалтай. Харин өнөөдөр /өчигдөр/ Бүгд хурал болоогүй шалтгаан нь намын Удирдах зөвлөлийн гишүүдийн зарим нь гадаад, дотоодод томилолтоор ажиллаж байна. Тиймээс хурлаа хэд хоногоор хойшлуулсан.
-Танай намыг хамтарсан Засгийн газраас гарна гэсэн яриа түгэж байна. Намын Бүгд хурлаар ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Хамгийн түрүүнд 2013 онд ажиллах ажлын төлөвлөгөөгөө ярилцана. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурьтай оролцохоо тодорхой болгох юм. МҮАН-ыг хамтарсан Засгийн газраас гарна гэж бодохгүй байна. Намын зарим гишүүн ийм байр суурь илэрхийлж болзошгүй. Гэхдээ асуудлыг олонхоороо шийдвэрлэнэ. Намын гишүүдийн олонх нь Засгаас гарахыг дэмжихгүй байх.
-“Шударга ёс” эвслийн бүлэг Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдийг дуудаж мэдээлэл сонсохоор болсон гэсэн. Яагаад?
-ТУЗ-ийн гишүүдийг дуудаж, асууж тодруулах зүйл бий. Мөн тухайн үед гэрээ байгуулсан сайд нарыг ч дуудаж мэдээлэл авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Манай бүлгийн зүгээс Оюу толгойн асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд тодорхой дүгнэлт гаргана.
УИХ-ын гишүүн Д.Батцогтоос дараахь зүйлийг тодрууллаа. -МҮАН-ын Бүгд их хурлыг өчигдөр хуралдуулахаар товлосон. Гэтэл яагаад хуралдсангүй вэ?
-Манай намынхан жил бүрийн Цагаан сарын шинийн 8-нд хуралддаг уламжлалтай. Харин өнөөдөр /өчигдөр/ Бүгд хурал болоогүй шалтгаан нь намын Удирдах зөвлөлийн гишүүдийн зарим нь гадаад, дотоодод томилолтоор ажиллаж байна. Тиймээс хурлаа хэд хоногоор хойшлуулсан.
-Танай намыг хамтарсан Засгийн газраас гарна гэсэн яриа түгэж байна. Намын Бүгд хурлаар ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Хамгийн түрүүнд 2013 онд ажиллах ажлын төлөвлөгөөгөө ярилцана. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурьтай оролцохоо тодорхой болгох юм. МҮАН-ыг хамтарсан Засгийн газраас гарна гэж бодохгүй байна. Намын зарим гишүүн ийм байр суурь илэрхийлж болзошгүй. Гэхдээ асуудлыг олонхоороо шийдвэрлэнэ. Намын гишүүдийн олонх нь Засгаас гарахыг дэмжихгүй байх.
-“Шударга ёс” эвслийн бүлэг Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдийг дуудаж мэдээлэл сонсохоор болсон гэсэн. Яагаад?
-ТУЗ-ийн гишүүдийг дуудаж, асууж тодруулах зүйл бий. Мөн тухайн үед гэрээ байгуулсан сайд нарыг ч дуудаж мэдээлэл авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Манай бүлгийн зүгээс Оюу толгойн асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд тодорхой дүгнэлт гаргана.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























