Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэнэ
Өнөөдрийн ТББХ хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
Д.Батжаргал: Хүүхдийн чихийг яруу сайханд дасгахад сурах бичиг чухал үүрэг гүйцэтгэх ёстой
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
Солирын бороо дагасан сонин хачин
Эрдэмтэд солирын ердөө гуравхан хэлтэрхий л олоод байгаа гэж ДЯЯ-ныхан мэдээлж байна. Гэхдээ энэ нь “Солирын хэлтэрхий зарна” гэсэн зартай харьцуулбал даанч цөөхөн л дөө. Өнөөдөр солирын хэлтэрхий зарах зар интернетээр дүүрч үнэ нь 300 рублиэс хагас сая рубльд хүрч байна. Челябинскийн иргэн Евгений “СПИД, хорт хавдар эмчилдэг солирын хэлтэрхий зарна. Шалгалт өгөх, сургуульд сурахад амжилт авчирна.Үнэ 300 мянган рубль” гэсэн зар тавьжээ.
Нэг хэсэг нь “Солир унах үеэр хаалга цонх нь хагарч гэмтсэн айлууд европ маягийн шинэ цонх хийлгэвэл сайн” хэмээн сурталдаж бараагаа борлуулах гэж байгаа талаар хуулийн байгууллагууд мэдээлж байна. Ер нь олон барилга, айлын цонх хагарсан болохоор цонх шиллэх үнэ Челябинскт хэд дахин нэмэгдсэн гэнэ.
ОХУ-ын Байгаль орчны шинжилгээ цаг уурын Холбооны албаны сайтад Челябинскт харь гаригийн хөлөг газардсан гэсэн мэдээ тавьжээ. Харин ОХУ-ын Төрийн думын гишүүн, Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский Челябинскт солир унаагүй, харин америкчууд шинэ зэвсгээ туршсан гэсэн байна.
“АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри даваа гарагт Лавровтой утсаар ярих гээд эрж байна гэж урьдчилан анхааруулсан. Тэр Орост заналхийлж, ингэж халдах гэснээ мэдэгдэх гэсэн байх. Хаана ч, хэзээ ч, юу ч унаагүй. Сансар гэдэг чинь өөрийн хуультай, агуу зүйл, тэндээс юу ч унахгүй” гэж Жириновский мэдэгдээд “Ямар нэгэн юм унасан л бол хүмүүс л хийж байгаа. Хүмүүс гэдэг чинь өдөөн хатгагч, дайныг өдөөгчид шүү дээ” гэсэн байна.
Оросын үнэн алдартны шашны төв бас л тэнгэрийн биет унасанд нэг л итгэхгүй байгаа гэнэ. Харин Бүх Оросын болон Москвагийн гэгээн хамба Владимир Вигилянский солирыг хот суурин дээр унагаагүйн төлөө бурханд талархжээ. “Муж бол асар том, олон хот суурин газартай. Бурхны авралаар солирт хүн өртсөнгүй, зөвхөн элдэв зүйлийн хэлтэрхий, цохих долгионд өртөөд өнгөрлөө” гэж тэр хэлсэн байна.
Нэг томоохон хотод нь солир унаж, гамшиг болоод байхад хамгийн сонин зүйлийг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлсэн байна. Красноярскт болж байсан эдийн засгийн форумд оролцож байсан тэрээр “Өнөөдөр Челябинскт солирын бороо орж байгааг би телевизээр үзлээ. Энэ бол манай форумын бас нэг бэлгэ тэмдэг” гэж мэдэгджээ.
Оросын Челябинскт солирын бороо орж, зарим нь байшин дээр, гудамж замд унасан. Энэ нь манай дэлхийд хамгийн ойр өнгөрсөн 2012 DA 14 сүүлт одны хэлтэрхий гэж байна. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтдийн тооцоолсноор сансрын энэ биетийн хэмжээ 50 орчим тонн гэнэ. Юутай ч энэ сарын 15-нд Челябинск хотноо солир унаж нэг байшин нураан, долгион, чичирхийлэл нь хэдэн арван барилгын хаалга цонхыг сүйтгэсэн явдал болсон. Энэ бүхний фото зураг, дүрс бичлэг нь интернетээр олны хүртээл болж хамгийн их сонирхдог сэдэв болжээ.
Үүнээс гадна энэ үйл явдлыг дагасан олон сонирхолтой явдал тохиож байгаа гэнэ.
Солирын бизнес
Эрдэмтэд солирын ердөө гуравхан хэлтэрхий л олоод байгаа гэж ДЯЯ-ныхан мэдээлж байна. Гэхдээ энэ нь “Солирын хэлтэрхий зарна” гэсэн зартай харьцуулбал даанч цөөхөн л дөө. Өнөөдөр солирын хэлтэрхий зарах зар интернетээр дүүрч үнэ нь 300 рублиэс хагас сая рубльд хүрч байна. Челябинскийн иргэн Евгений “СПИД, хорт хавдар эмчилдэг солирын хэлтэрхий зарна. Шалгалт өгөх, сургуульд сурахад амжилт авчирна.Үнэ 300 мянган рубль” гэсэн зар тавьжээ.
Нэг хэсэг нь “Солир унах үеэр хаалга цонх нь хагарч гэмтсэн айлууд европ маягийн шинэ цонх хийлгэвэл сайн” хэмээн сурталдаж бараагаа борлуулах гэж байгаа талаар хуулийн байгууллагууд мэдээлж байна. Ер нь олон барилга, айлын цонх хагарсан болохоор цонх шиллэх үнэ Челябинскт хэд дахин нэмэгдсэн гэнэ.
Солир биш Америкийн шинэ зэвсэг

“АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри даваа гарагт Лавровтой утсаар ярих гээд эрж байна гэж урьдчилан анхааруулсан. Тэр Орост заналхийлж, ингэж халдах гэснээ мэдэгдэх гэсэн байх. Хаана ч, хэзээ ч, юу ч унаагүй. Сансар гэдэг чинь өөрийн хуультай, агуу зүйл, тэндээс юу ч унахгүй” гэж Жириновский мэдэгдээд “Ямар нэгэн юм унасан л бол хүмүүс л хийж байгаа. Хүмүүс гэдэг чинь өдөөн хатгагч, дайныг өдөөгчид шүү дээ” гэсэн байна.
Бурханд талархлаа

Бэлгэ тэмдэг юм гэнэ
Нэг томоохон хотод нь солир унаж, гамшиг болоод байхад хамгийн сонин зүйлийг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлсэн байна. Красноярскт болж байсан эдийн засгийн форумд оролцож байсан тэрээр “Өнөөдөр Челябинскт солирын бороо орж байгааг би телевизээр үзлээ. Энэ бол манай форумын бас нэг бэлгэ тэмдэг” гэж мэдэгджээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл