Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хамид Карзай НАТО-гийн агаарын хүчнээс татгалзлаа
Афганистаны ерөнхийлөгч хамид Карзай өөрийнхөө цэргийн хүчинд дэмжлэг үзүүлж байсан НАТО-гийн агаарын хүчнийг цаашид ашиглахаас татгалзсан байна. Хэргийн учир нь энэ сарын 13-ны өдөр олон улсын агаарын нисэх хүчин тус улсын зүүн нутгийн Кунар мужид агаараас дайрахдаа алдаа гаргаж энгийн номхон иргэд рүү дайрсан юм. Энэ алдаанаас болж 10 хүн амь үрэгдсэний дөрөв нь эмэгтэй, тав нь хүүхэд байжээ. Ерөнхийлөгч Карзай “Манай үндэсний аюулгүй байдлыг хангах газар НАТО-гийн агаарын цэргийн хүчний дэмжлэг авч байна гээд байгаа ч энэ нь манай ард иргэдийн эсрэг чиглэж байгаа нь үнэхээр ичмээр явдал” гэж мэдэгдсэн байна. Тэрээр Афганы аюулгүй байдлын алба НАТО-гийн агаарын цэргийн хүчний дэмжлэг авах явдлыг зогсоох тухай зарлигт энэ ням гарагт гарын үсэг зурах юм байна. Тэрээр цаашдаа НАТО-гийн цэргийг улс орноосоо гаргаж өөрсдийн хүчээр аюулгүй байдлаа хамгаалах боломж бий гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл