Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Тогооч Г.Тэнгис 19 настай аав болсон

Цэнхэр дэлгэцээр айлын хойморт урилгагүй зочилдог тогооч Г.Тэнгисийг танихгүй монгол хүн үгүй биз ээ. Хоол хийх авьяасаа брэнд болгосон мань эр Монгол дахь Итали хоолны тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Италид тогоочийн боловсрол эзэмшсэн мань эр рестораны бизнест өрсөлдөж, УИД-ийн зүүн талд “Venezia” хэмээх илтали ресторанаа нээж олны танил эрхэмүүдийг урьж нижгэр нээлтээ хийж байсан цаг саяхан. Хар багын л санаанаас зохион элдэв хоол хийн хоёр дүүгээ дайлдаг байсан мань эр өөрийн сургалтын төвөө ч нэж амжсан сүүхэйтэй нэгэн. Мань хүнийг тогооч гэдгээр нь монголчууд андахгүй ч хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн ууган ач гэдгийг тэр бүр мэдэхгүй. Тэрээр өвөөгийнхөө талаар ярихдаа “Богд хааны өргөмөл хүү, Дондогдулам хатны өвөр дээр өссөн гэсэн. 18 настайдаа анх одон авч байсан. Мундаг мэдлэгтэй хvн байсан. Хоёр хүүтэй. Том хүү Эрдэнэбаатар нь Соёл урлагийн их сургуульд багш, бага хүү Галбаатар нь миний аав” гэсэн. Өвөөгийн эрх хүү багаасаа төгөлдөр хууртай нөхөрлөн урлагт татагдсан ч авьяас дутсанаас ч тэр үү энэ мэргэжлийг сонгоогүй гэдэг. Хөгжим бүжгийн дунд сургуульд хүртэл шалгуулсан ч тэнцээгүй гэдэг.

Оюутан байхдаа “Dolve vita” гэх Итали хоолны ресторанд 60 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байсан тэрээр 19 насандаа аав болж 22 настайдаа ахлах тогоочийн алдар хүртсэн чамгүй хөдөлмөрч залуу. Уг нь МУИС-ийн гадаад хэл судлалын ангид байсан ч тэр мэргэжлээ орхиод өөрийн хүсэл зоригоо дагаад тогооч болохоор шийдсэн гэдэг.
бэлгийн ***** байж ээ

0 Сэтгэгдэл
2015.08.03