Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Монгол судлалд 8,7 тэрбум төгрөг зориулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон. Сангийн хөрөнгөөр эх түүх, үндэсний соёлын өв сангаа өргөн хүрээнд судлах, залуу судлаачдыг урамшуулан залгамж үе бэлтгэн чадавхижуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэн дэлхий дахинд сурталчилдаг байхаар заасан юм. Дээрх чиглэлийн хүрээнд “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр’’-ийг Засгийн газар өнгөрсөн онд баталж, энэ чиглэлд тодорхой бодлого гаргасан юм. Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар монгол судлалаар мэргэшсэн дотоод, гадаадын судлаачдын хамтын ажиллагаа сайжирч, Монгол судлалын мэдээлэл, сурталчилгааны цар хүрээ өргөжих эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн Монгол судлалыг эдийн засаг, санхүүгийн хувьд төрөөс бодитой, тогтвортой дэмжих зохицуулалт бий болох юм. Монгол судлалыг дэмжих санд төсвийн хөрөнгөөс 2013-2016 онд 8,7 тэрбум төгрөгийг үе шаттайгаар төсөвлөн зарцуулах тооцоо, судалгаа гарч байна.
Монгол судлалын олон салбар ухааныг тэгш хөгжүүлэх нь шинжлэх ухааны ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын гадаад нэр хүнд, тусгаар тогтнолын баталгаатай шууд холбоотой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон. Сангийн хөрөнгөөр эх түүх, үндэсний соёлын өв сангаа өргөн хүрээнд судлах, залуу судлаачдыг урамшуулан залгамж үе бэлтгэн чадавхижуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэн дэлхий дахинд сурталчилдаг байхаар заасан юм. Дээрх чиглэлийн хүрээнд “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр’’-ийг Засгийн газар өнгөрсөн онд баталж, энэ чиглэлд тодорхой бодлого гаргасан юм. Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Хуулийн төсөл батлагдсанаар монгол судлалаар мэргэшсэн дотоод, гадаадын судлаачдын хамтын ажиллагаа сайжирч, Монгол судлалын мэдээлэл, сурталчилгааны цар хүрээ өргөжих эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн Монгол судлалыг эдийн засаг, санхүүгийн хувьд төрөөс бодитой, тогтвортой дэмжих зохицуулалт бий болох юм. Монгол судлалыг дэмжих санд төсвийн хөрөнгөөс 2013-2016 онд 8,7 тэрбум төгрөгийг үе шаттайгаар төсөвлөн зарцуулах тооцоо, судалгаа гарч байна.
Монгол судлалын олон салбар ухааныг тэгш хөгжүүлэх нь шинжлэх ухааны ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын гадаад нэр хүнд, тусгаар тогтнолын баталгаатай шууд холбоотой.
0 Сэтгэгдэл
























