Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Усан сан шиг том сүүлт од дэлхийтэй маш ойр зөрж өнгөрлөө
Олимпын усан сан шиг хэмжээтэй сүүлт од дэлхийтэй маш ойрхон 27,700 км-ийн зайтай зөрж өнгөрлөө. Зарим нэг хиймэл дагуулаас ч ойр зайд дэлхийд дөхөж ирсэн энэхүү сүүлт одыг судлаачид “ DA14” хэмээн нэрлэсэн бөгөөд өчигдөр орой 19:25 минутын үед дэлхийтэй хамгийн ойр цэгт хүрсэн байна. Тухайн үед шөнө болж байсан бүс нутагт телескопоор тодорхой харагдаж байсан уг од секундэд 7,8 километрийн хурдтай явж өнгөрсөн байна. Энэтхэгийн далайн зүүн хэсэг дээгүүр чигээрээ явж өнгөрсөн сүүлт од Зүүн Европ, Ази, Австралиас маш сайн харагдаж байжээ. Энэ ховор үйл явдлыг НАСА интернэтээр шууд цацаж, маш олон хүн үзэж сонирхсон байна. Эрдэмтэн судлаачдын хувьд алдаж боломгүй шинжлэх ухааны чухал ач холбогдолтой ийм үйл явдал сүүлийн 30 жилд тохиогоогүй юм.
Энэ явдлын өмнөхөн Орост солирын бороо орж, багагүй хохирол учруулсан нь энэхүү сүүлт одтой холбоотой хэмээн олон нийт таамаглаж байсан ч мэргэжилтнүүд энэ хоёр явдал хоорондоо ямар ч холбоогүй, санамсаргүй тохиолдол гэж баталсан байна.

Сүүлт одны хэмжээг байшин болон хүнтэй харьцуулахад ийм байна. /Голч- 45 м/
Олимпын усан сан шиг хэмжээтэй сүүлт од дэлхийтэй маш ойрхон 27,700 км-ийн зайтай зөрж өнгөрлөө. Зарим нэг хиймэл дагуулаас ч ойр зайд дэлхийд дөхөж ирсэн энэхүү сүүлт одыг судлаачид “ DA14” хэмээн нэрлэсэн бөгөөд өчигдөр орой 19:25 минутын үед дэлхийтэй хамгийн ойр цэгт хүрсэн байна. Тухайн үед шөнө болж байсан бүс нутагт телескопоор тодорхой харагдаж байсан уг од секундэд 7,8 километрийн хурдтай явж өнгөрсөн байна. Энэтхэгийн далайн зүүн хэсэг дээгүүр чигээрээ явж өнгөрсөн сүүлт од Зүүн Европ, Ази, Австралиас маш сайн харагдаж байжээ. Энэ ховор үйл явдлыг НАСА интернэтээр шууд цацаж, маш олон хүн үзэж сонирхсон байна. Эрдэмтэн судлаачдын хувьд алдаж боломгүй шинжлэх ухааны чухал ач холбогдолтой ийм үйл явдал сүүлийн 30 жилд тохиогоогүй юм. Энэ явдлын өмнөхөн Орост солирын бороо орж, багагүй хохирол учруулсан нь энэхүү сүүлт одтой холбоотой хэмээн олон нийт таамаглаж байсан ч мэргэжилтнүүд энэ хоёр явдал хоорондоо ямар ч холбоогүй, санамсаргүй тохиолдол гэж баталсан байна.

Сүүлт одны хэмжээг байшин болон хүнтэй харьцуулахад ийм байна. /Голч- 45 м/
0 Сэтгэгдэл



















