Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Уоррен Баффет “Heinz”-ийг 28 тэрбум ам.доллараар худалдан авлаа
Дэлхийн тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Уоррен Баффет хүнсний аварга том компаниудын нэг “Heinz”-ийг 28 тэрбум ам.доллараар худалдан авлаа. Кетчуп, жигнэсэн шошоороо алдартай тус компанийг У.Баффетын “Berkshire Hathaway” компани худалдан авахаар гэрээ хэлцлээ байгуулжээ. Энэ тухай “Heinz” компани мэдэгдэхдээ хүнсний салбарын түүхэн дэх хамгийн том, түүхэн гэрээ хэмээн онцолсон юм. Дэлхийн тэргүүн баячуудын нэг У.Баффетын мэдэлд очихоор болсон гэдэг мэдээ тарсны дараа“Heinz” компанийн хувьцаа бараг 20 хувиар өсч, нэгж хувьцааны үнэ 72,50 ам.доллар хүрсэн байна. Худалдан авах гэж буй “Berkshire Hathaway”-гийн хувьцаа ч нэг хувиар өсч, 149,240 ам.долларт хүрчээ. Дэлхийн хүнсний салбар дахь хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг “Heinz” дэлхийн цуутай хөрөнгө оруулагчийн мэдэлд очсон явдал хөрөнгийн зах зээлийн хувьд аль алиндаа таатай мэдээ болж хүрсэн байна.
XIX зууны төгсгөлөөр АНУ-ын Питтсбургт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Heinz” өдгөө жил бүр 650 сая шил кетчуп худалдаалдаг хүнсний хамгийн том брэндийн нэг болсон билээ.
Ойрын үед томоохон компаниуд хоорондоо нэгдэх, худалдан авах гэрээ хийх явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал, АНУ-ын агаарын тээврийн хоёр гол тоглогч болох “American Airlines” болон “US Airways” хоорондоо нэгдэх болсноо зарласан бол компьютер үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Dell”-ийг үндэслэн байгуулагч Майкл Делл нь 24 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон юм.
Дэлхийн тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Уоррен Баффет хүнсний аварга том компаниудын нэг “Heinz”-ийг 28 тэрбум ам.доллараар худалдан авлаа. Кетчуп, жигнэсэн шошоороо алдартай тус компанийг У.Баффетын “Berkshire Hathaway” компани худалдан авахаар гэрээ хэлцлээ байгуулжээ. Энэ тухай “Heinz” компани мэдэгдэхдээ хүнсний салбарын түүхэн дэх хамгийн том, түүхэн гэрээ хэмээн онцолсон юм. Дэлхийн тэргүүн баячуудын нэг У.Баффетын мэдэлд очихоор болсон гэдэг мэдээ тарсны дараа“Heinz” компанийн хувьцаа бараг 20 хувиар өсч, нэгж хувьцааны үнэ 72,50 ам.доллар хүрсэн байна. Худалдан авах гэж буй “Berkshire Hathaway”-гийн хувьцаа ч нэг хувиар өсч, 149,240 ам.долларт хүрчээ. Дэлхийн хүнсний салбар дахь хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг “Heinz” дэлхийн цуутай хөрөнгө оруулагчийн мэдэлд очсон явдал хөрөнгийн зах зээлийн хувьд аль алиндаа таатай мэдээ болж хүрсэн байна. XIX зууны төгсгөлөөр АНУ-ын Питтсбургт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Heinz” өдгөө жил бүр 650 сая шил кетчуп худалдаалдаг хүнсний хамгийн том брэндийн нэг болсон билээ.
Ойрын үед томоохон компаниуд хоорондоо нэгдэх, худалдан авах гэрээ хийх явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал, АНУ-ын агаарын тээврийн хоёр гол тоглогч болох “American Airlines” болон “US Airways” хоорондоо нэгдэх болсноо зарласан бол компьютер үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Dell”-ийг үндэслэн байгуулагч Майкл Делл нь 24 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















