Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Хөрөнгө орлогын мэдүүлэг маргааш дуусна
add
Төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажил маргааш дуусна.
Энэ жил 47000 гаруй төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэхээс одоогоор 95 хувь нь өгсөн байна. Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 264 төрийн өндөр албан тушаалтнаас 171 буюу 65 хувь нь өгсөн гэнэ.
Энэ жилээс хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр авч байгаа бөгөөд Гадаад хэргийн яам, Төрийн өмчийн хороо,Татварын Ерөнхий газрынхан тун хангалтгүй оролцож байгаа аж. Цахим хэлбэрээр мэдүүлгээ өгснөөр төрийн албан хаагчийн архив давхар бүрдэх боломжтой болох юм. Өмнөх жилүүдэд 58000 албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байсан ч УИХ-ын тогтоолоор зарим нэг албан хаагчийг хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзсэн байна. Мэдээж энэ хүмүүст үйлчилгээний албаныхан багтаж буй юм.

0 Сэтгэгдэл
2013.02.15