Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ш.Батцэцэг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.30 цагт эхэлж хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Хуралдааны эхэнд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.
Улсын Их Хуралд төрийн бус гурван байгууллага болох “Эй Би Ай” хүрээлэнгийн захирал Ш.Батцэцэг, Просервис ХХК-ны захирал Д.Бямбаа, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж нарыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх санал ирүүлжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх санал болгосон хүмүүсээс Шагдарын Батцэцэгийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дэмжсэн байна.
Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчээс асуух асуулт байсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл үг хэлсэн.
Ингээд Ш.Батцэцэгийг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжих санал 85,4 хувиар дэмжигдсэнээр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдлаа. Ингэснээр Ш.Батцэцэг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 дахь гишүүнээр томилогдож байгаа юм байна.

0 Сэтгэгдэл