96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Дэлхийн хамгийн өндөр хосууд ба тэдний хүүхдүүд

Мэдээж дэлхийн хамгийн өндөр эцэг эхтэй байна гэдэг хүүхэд ч бас хамгийн гэсэн рекордын эзэн болох магадлал өндөртэй. Кейша, Дилко Ван Клиф нар үүнийг батлах мэт шинээр төрсөн охин нь 4,2 кг жинтэй 56 см өндөр төржээ. Учир нь нийт төрж байгаа хүүхдүүдийн ердөө 2 хувь нь ийм урттай төрдөг гэнэ. Английн иргэн Кейша 1,98 см өндөр бол Вилко 2,13 см өндөр. Тэд Дагенхемед амьдардаг. Тэд энэ жилийн хувьд дэлхийн хамгийн өндөр хос хэмээн Гиннест бичигдсэн.

Кейша өөрийн нөхөртэйгөө өндөр хүмүүст зориулсан тусгай клубын уулзалтын үеэр танилцжээ. Бүсгүйд түүний бүжиглэх таалагдаж тэд 2001 онд гэрлэжээ. Мэдээж нэг гэрт амьдрахын тулд хамгийн түрүүнд байрныхаа өрөөнүүдийн хаалгыг өндөрсгөсөн гэдэг.

“ Надад ээж байх үнэхээр таалагддаг. Би хүүхдүүдээ аав ээж шигээ өндөр болж өсч хүмүүжиж байгааг харах дуртай. Бид энэ ертөнц дээрх хамгийн өдөр гэр бүл байхыг мэдээж мөрөөдөж байгаа шүү” хэмээн Кейша гурав дахь хүүхдээ төрүүлчихээд ярьсан байна.

“Өндөр байна гэдэг нэгэнт генээр уламжлагдаж байгаа зүйл. Мэдээж хүүхдүүдэд маань жилээс жилд бусдаас онцгой өндөр байгаа нь жаахан хэцүүхэн санагдаж магад. Гэвч би бол нэгэнт дасчихсан. Том болоод тэд үүнийг ойлгох байх. Харин бага охин маань хамгийн жижигхэн нь болох байх” гэжээ.

“ Иона маань бидний хувьд жинхэнэ сахиусан тэнгэр байлаа. Ах эгч хоёр тун их баяртай байгаа. Бидний хувьд хамгийн том асуудал бол хүүхдүүдийн маань суралцах орчин байна. Жижигхэн ширээний ард, дугуйн дээрээ хүүхдүүд маань хэтэрхий бөгтийж байгаагаас нуруу нь байнга өвддөг болоод байгаа” хэмээн гэрийн эзэн Вилко сэтгүүчид ярьсан байна.

“Гэвч хэт өндөр биетэй хүмүүст үүнээс гадна маш их асуудал тулгардаг. Тэд таарах хувцас, гутал хайж олох гэж бишгүй зүдэрдэг. Кейша хамгийн том размертэй даашинзыг зүгээр л цамцны оронд өмсдөг. Өөртөө таалагдсан хувцас олж худалдаж авна гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ мэдээж ашигтай тал бий. Хэний ч хүрэхгүй өндөрт байгаа зүйлийг төвөггүйхэн авчихдаг” хэмээн Вико хошигносон гэнэ.






0 Сэтгэгдэл
























