Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос Энэтхэг хоёр сөнөөгч онгоц хамт бүтээнэ

Орос Энэтхэг хоёр улсын хамтран бүтээх тав дахь үеийн сөнөөгч онгоц 2015 юм уу, 2016 он гэхэд бэлэн болно гэж Оросын цэргийн техникийн холбооны албаны тэргүүн Александр Фомин сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэрээр Энэтхэгийн Банглорт болж байгаа “Аэро Индия-2013” үзэсгэлэнд оросын төлөөлөгчдийг тэргүүлж очсон юм. Тэр “Хэдэн жилийн дараа анхны туршилтын загвар бэлэн болно. Дараа нь түүнийг үйлдвэрлэх эсэх, хэдийг үйлдвэрлэх гэдгээ шийднэ” гэж хэлсэн байна. Түүнийхээр бол, гэрээ контрактаа хийчихсэн, ерөнхий загвар зургаа гаргаад бүх ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа юм байна. Фомин “Энэ бол хоёр талд хоёуланд нь ашигтай. Энэтхэг улс өөрийн шинжлэх ухаан, техник технологийн талаасаа маш идэвхтэй оролцож байгаа” гэжээ.
Орос одоо туршиж байгаа тав дахь үеийн Т-50  сөнөөгч онгоцыг 2015 оноос хойш зэвсэглэлд нийлүүлнэ гэж үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан