Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх үед УИХ-ын гишүүн М.Батчимэг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасны дагуу үндэсний дата төвийн болон улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг 2013 оны нэгдүгээр улиралд багтаан баталж мөрдүүлэх, Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан. УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооноос боловсруулан дээрх хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн юм.
Энэ удаагийн хуралдаанаар хуулийн төсөл болоод Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталъя гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гаргаж, гишүүдийн олонх дэмжлээ.
Энэ удаагийн хуралдаанаар хуулийн төсөл болоод Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталъя гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гаргаж, гишүүдийн олонх дэмжлээ.
0 Сэтгэгдэл
zochin
gishuud ajlaa hiigeechee.chuhal asuudal dr bulh zalgisan yum shig suuhaa bolioch.batchimeg gishuun shuud butsaah bsnig yagad awad uldew.toriin nuutsas garah hariutslagiig saihanbilegtei hamt uureerei.irgen hun huwiin nuutsaa ta naras bolj il bolgoh ni bn.
2013.02.05
























