Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Амьжиргааны өртөг хамгийн өндөр хотуудыг Токио тэргүүллээ
Японд
дифляц болж, иений ханш суларсаар байгаа ч хотууд нь амьдрахад хамгийн
өндөр өртөгтэй хэвээр л байна. “Economist Intelligence Unit”-ээс
явуулдаг дэлхийн хотуудын амьдралын өртөг зардлын судалгаагаар Японы
Токио, Осака хотууд тэргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Японы эдгээр хот
дэлхийн хамгийн үнэтэй хотуудаар дахин тодорчээ. Японы араас Австрали
амьдралын хамгийн өндөр өртөгтэй орны нэг гэдгээ энэ жилийн судалгаагаар
бас л харуулжээ. Тус улсын Сидней, Мельбурн хотууд хамгийн өндөрт
өртөгтэй 10 хотын жагсаалтад багтсан юм. Эдгээр хотуудад амьжиргааны
өртөг зардал өмнөх жилүүдийнхээс даруй 1-4 байраар дээшилсэн байна.
Харин өмнөх жагсаалтуудыг ихэвчлэн тэргүүлдэг байсан Швейцарийн Цюрих
дэх амьжиргааны зардал зургаан байраар доошилж, долоод орсон бол
Женевийнх долоон байраар ухарч, аравдугаарт бичигддэг болжээ. Хүний
хамгийн өргөн хэрэглээний 160 бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг
тооцож байж гаргадаг дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтыг
толилуулж байна.
Амьжиргааны өртөг хамгийн өндөр хотууд
1. Японы Токио /+1/
2. Японы Осака /+1/
3. Австралийн Сидней /+4/
4. Норвегийн Осло /+1/
5. Австралийн Мельбурн /+4/
6. Сингапур /+3/
7. Швейцарийн Цюрих /-6/
8. Францын Парис /-2/
9. Венесуэлийн Каракас /+25/
10. Швейцарийн Женев /-7/
Амьжиргааны өртөг хамгийн бага хотууд
1. Пакистаны Карачи
2. Энэнтхэгийн Мумбай
3. Энэтхэгийн Шинэ-Дели
4. Балбын Катманду
5. Алжирын Алжир
6. Румыний Бухарест
7. Шри-Ланкийн Коломб
8. Панамын Панама хот
9. Саудын Аравийн Жедда
10. Ираны Тегеран
ENE LISTED MOSKVA BAIXGUI BAINA GEJ V DE

толилуулж байна. Амьжиргааны өртөг хамгийн өндөр хотууд
1. Японы Токио /+1/
2. Японы Осака /+1/
3. Австралийн Сидней /+4/
4. Норвегийн Осло /+1/
5. Австралийн Мельбурн /+4/
6. Сингапур /+3/
7. Швейцарийн Цюрих /-6/
8. Францын Парис /-2/
9. Венесуэлийн Каракас /+25/
10. Швейцарийн Женев /-7/
Амьжиргааны өртөг хамгийн бага хотууд
1. Пакистаны Карачи
2. Энэнтхэгийн Мумбай
3. Энэтхэгийн Шинэ-Дели
4. Балбын Катманду
5. Алжирын Алжир
6. Румыний Бухарест
7. Шри-Ланкийн Коломб
8. Панамын Панама хот
9. Саудын Аравийн Жедда
10. Ираны Тегеран
0 Сэтгэгдэл
bi
Gol n Ulaanbaatatar haana n yavn aa?
2013.02.05
2013.02.05