БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ШАТАХУУНЫ БЭРХШЭЭЛЭЭ ШИЙДЭХ НЭГ ГАРЦ НЬ ШАТДАГ ЗАНАР
Монгол Улс сүүлийн үед шатдаг занар олборлож, ашиглах тухай нэлээд ярих боллоо. Хуучнаар Зөвлөлт, Монголын эрдэмтэд 1940-өөд оноос эхлэн шатдаг занарын эрэл хайгуул хийж эхэлсэн гэдэг. Үүний үр дүнд чамгүй нөөцтэй 50 гаруй орд илрүүлжээ. Тухайлбал, Хөмүүлт, Ээдэмтийн хөндий, Хөөт, Чандгана тал зэрэг газарт шатдаг занарын томоохон орд байжээ. Гэвч судалгаа шинжилгээ, нөөцөө эцэслэн тогтоож амжаагүй. Гэхдээ Ашигт малтмалын газар болон геологчид 800 сая орчим тонн шатдаг занарын нөөц бий хэмээж буй юм. Таамаг нөөц нь 20 орчим тэрбум тонн гэж ч тодорхойлсон байдаг. Манай улсын шатдаг занарын нөөц Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Өвөрхангай аймагт бий. Хөөтийн ордод 487 сая тонн шатдаг занарын нөөц тогтоосон байна. Үүнээс 32 сая тонн занарын тос гарна хэмээн үзжээ. Тус ордод шатдаг занараас гадна нүүрсний чамгүй нөөц бий. Жишээ нь, 192 сая тонн нүүрстэй аж. Цаашид тус ордод нэмэлт хайгуул хийх шаардлагатай хэмээн геологчид дүгнэжээ.
Одоогоор Хятад, Канад, Бразил, Эстоны компаниуд шатдаг занарынх нь онцлогт тохирсон технологийн туршилт, судалгаа хийж байгаа. Цаашид нарийвчилсан хайгуул хийх урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, туршилтын үйлдвэр байгуулах гэнэ. Хөөтийн орд нь төмөр замын Чойр өртөөтэй ойр, Хэрлэн голоос үйлдвэрлэлийн усаа татах боломжтой юм. Иймд шатдаг занар боловсруулж, шатахуун үйлдвэрлэх нөхцөл, дэд бүтэц хангалттай ажээ. Үүнээс гадна Ээдэмтийн ордын шатдаг занарыг Японы хөрөнгө оруулалтаар судалсан байдаг. Тус ордоос авсан дээжийг судлахад занарын давирхай 20 хувьтай гарчээ. Иймд Ээдэмтийн ордыг ашиглахад эдийн засгийн үр ашигтай гэсэн дүгнэлт хийсэн байна.
Шатдаг занарын нөөцөөр өнөөдөр АНУ, Бразил, Эстони, Хятад тэргүүлж буй. Дэлхийн нефтийн нөөц шавхагдахад шатдаг занараас шатахуун гарган авах боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байгаа. Дэлхийн шатдаг занарын нөөцийг хоёр, гурван жилийн өмнө газрын тосонд шилжүүлснээр 2.8-3.3 их наяд баррель хэмээн тооцсон байдаг. Шатдаг занар нь органик бодисын өндөр агуулгатай тунамал чулуулаг. Үүнээс газрын тостой төстэй найрлагатай шингэн нүүрс устөрөгч гарган авч болно. Занарыг 320 хэм хүртэл халаахад хий, шингэн төлөвт шилждэг аж. Үүнээс дизелийн түлш, хий ялган авдаг. Нэг тонн шатдаг занарын давирхайнаас 115 литр шатахуун ялган авах боломжтой ажээ.
Монгол Улс өнөөдөр шатдаг занарын эрэл хайгуул хийх, олборлох, боловсруулах асуудлыг нарийвчлан судлах болсон. Ингээд “Шатдаг занар” төсөл боловсруулахаар ажиллаж байгаа юм. Эдүгээ дэлхий дахинд шатдаг занарыг газрын гүнд шингэрүүлж бензин, дизелийн түлш, онгоцны шатахуун, хий гарган авдаг байна. Өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн АНУ-ын “Жени Ойл энд Газ” компани “Шатдаг занараас хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох судалгаа”-ны ажлын гэрээ байгуулсан юм. Энэ компаниас гадна Францын “Тотал” компани занарын хайгуул, судалгаа хийх санал тавиад байна. Тэгээд “МАК”, “Нарантуул трейд” компанитай хамтрахаар болжээ. Ийнхүү шатдаг занарын эрэл хайгуул, боловсруулах ажил сэргэж шинэ шатанд гарах нь. Ингэснээр шатахууны хэрэглээгээ хангах бас нэг боломж манай улсад нээгдэж байгаа юм. Уг нь, баялаг бүхэн байна. Хамгийн гол нь, зөв алс ирээдүйгээ харсан бодлогоор ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргах, эдийн засгийн чадавхиа тогтворжуулах шаардлага зүй ёсоор гарч ирж буй. Иймд Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж хөгжих эсвэл уруудах салаа замын уулзварт байна.
Монгол Улс сүүлийн үед шатдаг занар олборлож, ашиглах тухай нэлээд ярих боллоо. Хуучнаар Зөвлөлт, Монголын эрдэмтэд 1940-өөд оноос эхлэн шатдаг занарын эрэл хайгуул хийж эхэлсэн гэдэг. Үүний үр дүнд чамгүй нөөцтэй 50 гаруй орд илрүүлжээ. Тухайлбал, Хөмүүлт, Ээдэмтийн хөндий, Хөөт, Чандгана тал зэрэг газарт шатдаг занарын томоохон орд байжээ. Гэвч судалгаа шинжилгээ, нөөцөө эцэслэн тогтоож амжаагүй. Гэхдээ Ашигт малтмалын газар болон геологчид 800 сая орчим тонн шатдаг занарын нөөц бий хэмээж буй юм. Таамаг нөөц нь 20 орчим тэрбум тонн гэж ч тодорхойлсон байдаг. Манай улсын шатдаг занарын нөөц Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Өвөрхангай аймагт бий. Хөөтийн ордод 487 сая тонн шатдаг занарын нөөц тогтоосон байна. Үүнээс 32 сая тонн занарын тос гарна хэмээн үзжээ. Тус ордод шатдаг занараас гадна нүүрсний чамгүй нөөц бий. Жишээ нь, 192 сая тонн нүүрстэй аж. Цаашид тус ордод нэмэлт хайгуул хийх шаардлагатай хэмээн геологчид дүгнэжээ. Одоогоор Хятад, Канад, Бразил, Эстоны компаниуд шатдаг занарынх нь онцлогт тохирсон технологийн туршилт, судалгаа хийж байгаа. Цаашид нарийвчилсан хайгуул хийх урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, туршилтын үйлдвэр байгуулах гэнэ. Хөөтийн орд нь төмөр замын Чойр өртөөтэй ойр, Хэрлэн голоос үйлдвэрлэлийн усаа татах боломжтой юм. Иймд шатдаг занар боловсруулж, шатахуун үйлдвэрлэх нөхцөл, дэд бүтэц хангалттай ажээ. Үүнээс гадна Ээдэмтийн ордын шатдаг занарыг Японы хөрөнгө оруулалтаар судалсан байдаг. Тус ордоос авсан дээжийг судлахад занарын давирхай 20 хувьтай гарчээ. Иймд Ээдэмтийн ордыг ашиглахад эдийн засгийн үр ашигтай гэсэн дүгнэлт хийсэн байна.
Шатдаг занарын нөөцөөр өнөөдөр АНУ, Бразил, Эстони, Хятад тэргүүлж буй. Дэлхийн нефтийн нөөц шавхагдахад шатдаг занараас шатахуун гарган авах боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байгаа. Дэлхийн шатдаг занарын нөөцийг хоёр, гурван жилийн өмнө газрын тосонд шилжүүлснээр 2.8-3.3 их наяд баррель хэмээн тооцсон байдаг. Шатдаг занар нь органик бодисын өндөр агуулгатай тунамал чулуулаг. Үүнээс газрын тостой төстэй найрлагатай шингэн нүүрс устөрөгч гарган авч болно. Занарыг 320 хэм хүртэл халаахад хий, шингэн төлөвт шилждэг аж. Үүнээс дизелийн түлш, хий ялган авдаг. Нэг тонн шатдаг занарын давирхайнаас 115 литр шатахуун ялган авах боломжтой ажээ.
Монгол Улс өнөөдөр шатдаг занарын эрэл хайгуул хийх, олборлох, боловсруулах асуудлыг нарийвчлан судлах болсон. Ингээд “Шатдаг занар” төсөл боловсруулахаар ажиллаж байгаа юм. Эдүгээ дэлхий дахинд шатдаг занарыг газрын гүнд шингэрүүлж бензин, дизелийн түлш, онгоцны шатахуун, хий гарган авдаг байна. Өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн АНУ-ын “Жени Ойл энд Газ” компани “Шатдаг занараас хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох судалгаа”-ны ажлын гэрээ байгуулсан юм. Энэ компаниас гадна Францын “Тотал” компани занарын хайгуул, судалгаа хийх санал тавиад байна. Тэгээд “МАК”, “Нарантуул трейд” компанитай хамтрахаар болжээ. Ийнхүү шатдаг занарын эрэл хайгуул, боловсруулах ажил сэргэж шинэ шатанд гарах нь. Ингэснээр шатахууны хэрэглээгээ хангах бас нэг боломж манай улсад нээгдэж байгаа юм. Уг нь, баялаг бүхэн байна. Хамгийн гол нь, зөв алс ирээдүйгээ харсан бодлогоор ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргах, эдийн засгийн чадавхиа тогтворжуулах шаардлага зүй ёсоор гарч ирж буй. Иймд Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж хөгжих эсвэл уруудах салаа замын уулзварт байна. Т.Жанцан
0 Сэтгэгдэл
























