Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Л.Эрхэмбаяр намын даргын тамгаа М.Чинболдод шилжүүллээ
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны ээлжит бус хурлыг дүүргийн намын дарга Л.Эрхэмбаяр зарлан хуралдууллаа. Энэхүү хуралд намын хорооны саналын эрхтэй 99 гишүүнээс 56 оролцжээ. Хурлаар намын удирдлагын асуудлыг хэлэлцэж Дүүргийн намын дарга Л.Эрхэмбаяр өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний ажлыг хэн үргэлжлүүлэх вэ гэдэгт Т.Болдбаатар, М.Чинболд нарын нэрийг дэвшүүлж, Т.Болдбаатар өөрийн нэрийг татаж М.Чинболд намын даргад нэр дэвшиж нууцаар санал хурааснаар 56 хүн санал өгч 98.2 хувийн саналаар Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар сонгогдлоо. Намын дарга М.Чинболд намын дүрмийн хүрээнд намын дэд даргыг хуралд санал болгох эрхийн дагуу АН-ын "5А" хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх зорилгоор таван дэд даргыг санал болгон батлуулжээ. Б.Хосбаяр, П.Галиндэв, Ш.Одгэрэл, н.Бямбажав, Ч.Бэлэгсайхан мөн тус дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар Д.Алтантуяаг батламжлав. Сонгинохайрхан дүүргийн АН-ын шинээр сонгогдсон дарга М.Чинболд нь тус дүүргийн Засаг дарга Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн сонгуульт ажилтай. Дэд дарга Б.Хосбаяр нь ОСКА-ын ТУЗ-ийн нарийн бичиг, дэд дарга Ш.Одгэрэл нь НИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дэд дарга Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн, дэд дарга Ч.Бямбажав нь ОСНААГазрын дарга, Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн, дэд дарга П.Галиндэв нь Чингис хаан олон улсын нисэх буудлын дэд захирал, Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн, Ч.Бэлэгсайхан нь УБ АЗЗА компанийн захирал, Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны гишүүн юм байна.

0 Сэтгэгдэл