Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
ФРАНЦЫН ПАРЛАМЕНТ ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙН ГЭРЛЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ
Францын үндэсний ассамблей “Бүгдэд зориулсан гэрлэлт” нэртэй шинэ хуулийн эхний зүйлийг батлав. Энэ зүйлд нь“ өөр хүйстэй болон ижил хүйстэй хүмүүс гэрлэлтээ батлуулж болно” гэж заасан аж. Хуулийг дэмжиж 249 гишүүн саналаа өгсөн бол 97 нь эсэргүүцжээ. Ийнхүү олонхийн саналаар хуулиа батлуулсны дараа дэмжиж санал өгсөн гишүүд суудлаасаа босч “Тэгш эрх!” гэж уриа хашхиран алга ташин нэгэндээ баяр хүргэжээ. Ижил хүйстнүүд хоорондын асуудлыг ингэж шийднэ гэсэн амлалт нь Ерөнхийлөгч Франсуа Олландын хэрэгжүүлэх сонгуулийн өмнөх хөтөлбөрийн нэг хэсэг юм. Хуулийг хэлэлцэх явцад дэмжсэн эсвэл эсэргүүцсэн хэдэн арван мянган хүн оролцсон жагсаал Францын том хотуудад удаа дараалан гарч байсан. Хачирхалтай нь, парламентаар хуулийг хэлэлцэн батлуулахын эсрэг жагссан хүмүүсийн дотор ижил хүйстнээ сонирхогчдын эрхийг хамгаалагч цөөнгүй байсан юм. Тэд хуулийг дэмжиж байгаа ч парламент биш харин бүх нийтийн санал асуулгаар хэлэлцэн батлуулбал хожим эргэж харах, цуцлах зэрэг үйлдэл хийгдэхээс нэг мөр сэргийлнэ гэж үзэж байсан юм.
Францын үндэсний ассамблей “Бүгдэд зориулсан гэрлэлт” нэртэй шинэ хуулийн эхний зүйлийг батлав. Энэ зүйлд нь“ өөр хүйстэй болон ижил хүйстэй хүмүүс гэрлэлтээ батлуулж болно” гэж заасан аж. Хуулийг дэмжиж 249 гишүүн саналаа өгсөн бол 97 нь эсэргүүцжээ. Ийнхүү олонхийн саналаар хуулиа батлуулсны дараа дэмжиж санал өгсөн гишүүд суудлаасаа босч “Тэгш эрх!” гэж уриа хашхиран алга ташин нэгэндээ баяр хүргэжээ. Ижил хүйстнүүд хоорондын асуудлыг ингэж шийднэ гэсэн амлалт нь Ерөнхийлөгч Франсуа Олландын хэрэгжүүлэх сонгуулийн өмнөх хөтөлбөрийн нэг хэсэг юм. Хуулийг хэлэлцэх явцад дэмжсэн эсвэл эсэргүүцсэн хэдэн арван мянган хүн оролцсон жагсаал Францын том хотуудад удаа дараалан гарч байсан. Хачирхалтай нь, парламентаар хуулийг хэлэлцэн батлуулахын эсрэг жагссан хүмүүсийн дотор ижил хүйстнээ сонирхогчдын эрхийг хамгаалагч цөөнгүй байсан юм. Тэд хуулийг дэмжиж байгаа ч парламент биш харин бүх нийтийн санал асуулгаар хэлэлцэн батлуулбал хожим эргэж харах, цуцлах зэрэг үйлдэл хийгдэхээс нэг мөр сэргийлнэ гэж үзэж байсан юм. Б.Бадрал
0 Сэтгэгдэл



















