БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Налайхын нүүрсний ордод аюулгүй байдал хангуулах талаар холбогдох сайдуудад үүрэг өгөв
Налайхын нүүрсний ордын аюулгүй байдлыг хангах, хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг цэгцлэх талаар авах арга хэмжээг хэлэлцээд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй уурхайн ам, цооногт оны эхний улиралд багтаан шалгалт явуулж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа. Түүнчлэн, Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тогтоосны үндсэн дээр стандартад нийцсэн техник, технологитой далд уурхай байгуулах боломжийг судалж шийдвэрлэх, нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх талаар шат дараалсан арга хэмжээ авах, тэнд нүүрс олборлодог иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж ажлын байраар хангах зэрэг чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө.
Налайхын нүүрсний ил уурхай хаагдсанаас хойш өнгөрсөн 20 гаруй жилийн турш тус ордод иргэд далд аргаар хувиараа нүүрс олборлож байгаа. Гэвч энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс үүдсэн осол аваар олонтаа гарч, 198 хүн амь насаа алджээ. Засгийн газар, орон нутгаас удаа дараа арга хэмжээ авсан ч хүний эрүүл мэнд, амь нас хамгаалах нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Далд аргаар нүүрс олборлох явцад угаарын хий ялгарах, гал гарах, агаар дутагдах, хэмжилт тооцоолол, бэхэлгээ хийгээгүйн улмаас нуралт үүсэх зэрэг эрсдэл байнга гардаг Налайхын нүүрсний уурхайд өнөөдөр 1500 шахам хүн ажиллаж байна.
Налайхын нүүрсний ордын аюулгүй байдлыг хангах, хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг цэгцлэх талаар авах арга хэмжээг хэлэлцээд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй уурхайн ам, цооногт оны эхний улиралд багтаан шалгалт явуулж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа. Түүнчлэн, Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тогтоосны үндсэн дээр стандартад нийцсэн техник, технологитой далд уурхай байгуулах боломжийг судалж шийдвэрлэх, нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх талаар шат дараалсан арга хэмжээ авах, тэнд нүүрс олборлодог иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж ажлын байраар хангах зэрэг чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө.Налайхын нүүрсний ил уурхай хаагдсанаас хойш өнгөрсөн 20 гаруй жилийн турш тус ордод иргэд далд аргаар хувиараа нүүрс олборлож байгаа. Гэвч энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс үүдсэн осол аваар олонтаа гарч, 198 хүн амь насаа алджээ. Засгийн газар, орон нутгаас удаа дараа арга хэмжээ авсан ч хүний эрүүл мэнд, амь нас хамгаалах нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Далд аргаар нүүрс олборлох явцад угаарын хий ялгарах, гал гарах, агаар дутагдах, хэмжилт тооцоолол, бэхэлгээ хийгээгүйн улмаас нуралт үүсэх зэрэг эрсдэл байнга гардаг Налайхын нүүрсний уурхайд өнөөдөр 1500 шахам хүн ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
























