Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хиллари Клинтон дөрвөн жилийн дотор 112 оронд зочилжээ
АНУ-ын түүхэнд эмэгтэй улстөрчдөөс хамгийн өндөр байр сууринд хатагтай Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргын албаа хүлээлгэн өглөө. Хатагтай Клинтон АНУ-ын гадаад бодлогыг зангиддаг Төрийн департментийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд удирдахдаа сая шахам миль замыг туулж, 112 оронд зочилсон байна. Түүний зөвхөн агаарт өнгөрүүлсэн цаг хугацаа гэхэд 2084 цаг буюу 86 хоног болж байгаа аж. Үүгээрээ тэрээр АНУ-ын хамгийн завгүй Төрийн нарийн бичгийн дарга хэмээн түүхэнд бичигдэж байгаа юм. Хиллари Клинтон өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэж хэлэхдээ “Дэлхий ертөнц одоо илүү аюулгүй болсон. 2009 онд анх энэ албыг хүлээж авч байсан үеэс илүү өөдрөг үзэлтэйгээр ажлаа өгч байна” гэжээ. Түүний халааг сенатор асан Жон Керри хүлээн авч, өчигдөр тангаргаа өргөсөн юм.

0 Сэтгэгдэл