Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Гамби улс ажлын дөрөв хоногтой болжээ
Африкийн Гамби улс ажлын дөрөв хоногтой болсныг Ерөнхийлөгч Яхя Жамме мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, одоо Гамбигийн ард иргэд баасан, бямба, ням гэсэн долоо хоногийн сүүлчийн гурван өдөр амрахаар болж байгаа юм.
1994 онд цус урсгасан төрийн эрхэнд гарсан тэрээр элдэв сонин хачин шийдвэр гаргаж байдгаараа алдартай нэгэн. Ийнхүү ажлын амралтын өдрүүдийг уртасгасан шалтгаанаа тайлбарлахдаа хүн амын олонхийг эзлэх лалын шашинтнууддаа мөргөл хийх цаг зав олгох, олон нийттэй харилцах, нийгэмших, мөн хөдөө аж ахуйн ажилдаа санаа тавих боломж нөхцөл олгох зорилготой гэжээ. Гамби улсын 1,8 сая хүн амын ихэнх нь лалын шашинтнууд бөгөөд баасан гариг тэдний хувьд мөргөлийн өдөр байдаг аж. Гэсэн ч энэ бол ажлын өдрийг багасгах шалтгаан биш, үүнээс болоод угаас дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Гамби эдийн засгийн хувьд илүү их хохирол амсана гэж шинжээчид шүүмжилж байна. Даваагаас пүрэв гаригт 08:00-18:00 цаг хүртэл ажиллах хөдөлмөрийн хуваарь өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа аж. Энэ шийдвэр төрийн байгууллагад хүчин төгөлдөр хэрэгжих ба хувийн байгууллагууд ажиллах эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй гэнэ.
tenegteech
Африкийн Гамби улс ажлын дөрөв хоногтой болсныг Ерөнхийлөгч Яхя Жамме мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, одоо Гамбигийн ард иргэд баасан, бямба, ням гэсэн долоо хоногийн сүүлчийн гурван өдөр амрахаар болж байгаа юм. 1994 онд цус урсгасан төрийн эрхэнд гарсан тэрээр элдэв сонин хачин шийдвэр гаргаж байдгаараа алдартай нэгэн. Ийнхүү ажлын амралтын өдрүүдийг уртасгасан шалтгаанаа тайлбарлахдаа хүн амын олонхийг эзлэх лалын шашинтнууддаа мөргөл хийх цаг зав олгох, олон нийттэй харилцах, нийгэмших, мөн хөдөө аж ахуйн ажилдаа санаа тавих боломж нөхцөл олгох зорилготой гэжээ. Гамби улсын 1,8 сая хүн амын ихэнх нь лалын шашинтнууд бөгөөд баасан гариг тэдний хувьд мөргөлийн өдөр байдаг аж. Гэсэн ч энэ бол ажлын өдрийг багасгах шалтгаан биш, үүнээс болоод угаас дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Гамби эдийн засгийн хувьд илүү их хохирол амсана гэж шинжээчид шүүмжилж байна. Даваагаас пүрэв гаригт 08:00-18:00 цаг хүртэл ажиллах хөдөлмөрийн хуваарь өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа аж. Энэ шийдвэр төрийн байгууллагад хүчин төгөлдөр хэрэгжих ба хувийн байгууллагууд ажиллах эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
bataa
uneeheer teneg yasan neree heleh ug alga
2013.02.05
2013.02.05



















