Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатандаа анхааръя
Хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдаа оноог дүгнэж, цаашид хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааныхаа шинэчлэлийн талаар ярилцдаг Онцгой байдлын албаны удирдах ажилтны ээлжит зөвлөгөөөн өнөөдөр болж, Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцлоо. Зөвлөгөөний үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва “Онцгой байдлын алба байгуулагдаад удаагүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, одоогоор ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийн хангалтгүй байгаа хэдий ч иргэдийг болзошгүй эрсдлээс хамгаалах үүргээ умартан суух эрх бидэнд байхгүй. Та нөхөд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Тохиолдсон нөхцөл байдалд тохирсон зөв, оновчтой шийдвэрийг гарган, гамшгаас хамгаалах чиглэлээр ард иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээний хурдыг нэмэгдүүлэх нь Та бүгдийн ажлын гол үзүүлэлт байх” болно. Тиймээс эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, томоор сэтгэж далайцтай ажиллах шаардлага амьдралаас урган гарч байгаа учраас, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагааг бүх шатандаа сайн зохион байгуулж ажиллахыг тус салбарынханд захилаа.
Мөн энэ үеэр улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий галын болоод аврах ажлын багаж, хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, фургон автомашин, холбоо, мэдээллийн хэрэгслийн тоног төхөөрөмжүүдийг төв, орон нутгийн анги салбаруудад хүлээлгэн өгсөн байна.
Хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдаа оноог дүгнэж, цаашид хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааныхаа шинэчлэлийн талаар ярилцдаг Онцгой байдлын албаны удирдах ажилтны ээлжит зөвлөгөөөн өнөөдөр болж, Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцлоо. Зөвлөгөөний үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва “Онцгой байдлын алба байгуулагдаад удаагүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, одоогоор ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийн хангалтгүй байгаа хэдий ч иргэдийг болзошгүй эрсдлээс хамгаалах үүргээ умартан суух эрх бидэнд байхгүй. Та нөхөд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Тохиолдсон нөхцөл байдалд тохирсон зөв, оновчтой шийдвэрийг гарган, гамшгаас хамгаалах чиглэлээр ард иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээний хурдыг нэмэгдүүлэх нь Та бүгдийн ажлын гол үзүүлэлт байх” болно. Тиймээс эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, томоор сэтгэж далайцтай ажиллах шаардлага амьдралаас урган гарч байгаа учраас, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагааг бүх шатандаа сайн зохион байгуулж ажиллахыг тус салбарынханд захилаа.Мөн энэ үеэр улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий галын болоод аврах ажлын багаж, хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, фургон автомашин, холбоо, мэдээллийн хэрэгслийн тоног төхөөрөмжүүдийг төв, орон нутгийн анги салбаруудад хүлээлгэн өгсөн байна.
0 Сэтгэгдэл
























