Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
71 градус хүйтэрдэг Оймякон тосгон
ОХУ-ын Якутын нутагт нэгдүгээр сард 50 градус хүйтэн байх нь хэвийн үзэгдэл. Ийм ч болохоор манай гаригийн хамгийн хүйтэн газар гэх нь ч бий. Харин эндэхийн Оймякон тосгон бол бүр хамгийн хүйтэн буюу хасах 71 градус хүрдэг газар. Энэ өвөл бүр хасах 71,2 градус хүрч дээд амжилт тогтоосон. Өвөлдөө ингэж хатуурхдаг ч зуны долоо наймдугаар сард бол нэмэх 30 градус давж хална. Индигирка голын зүүн эрэг дээр байрлах энэ тосгонд ердөө л 500 хүн амьдарна. Өнгөрсөн зууны 20-30-аад онд энэ нутаг цаатнууд тархан амьдарч байсныг зөвлөлт засгийн үед удирдлага жолоодлоготой болгож тосгон байгуулсан нь энэ. Гэхдээ Якутын нийслэл Якутскаас хоёр өдөр явж хүрдэг.
Тосгон ганцхан дэлгүүртэй, тэгээд ч энд ямар нэгэн ургамал ургах нь муу болохоор хүмүүс нь ихэвчлэн буга, адуу, загасны мах л иднэ. Халаалтын нэгдсэн сүлжээ байхгүй, айлууд түлээ нүүрс түлнэ.

Сарын дундаж температур нь 54 градусаас дээш, ганцхан сургууль нь хасах 52 градусаас хэтрэхээр хичээлээ хаана. За тэгээд л үзэгний бэх хөлдөх, батарей, цэнэглэгчийн цэнэг ойр ойрхон дуусахаас аваад зам нь цасанд хаагдах гээд бэрхшээл мундахгүй.




ОХУ-ын Якутын нутагт нэгдүгээр сард 50 градус хүйтэн байх нь хэвийн үзэгдэл. Ийм ч болохоор манай гаригийн хамгийн хүйтэн газар гэх нь ч бий. Харин эндэхийн Оймякон тосгон бол бүр хамгийн хүйтэн буюу хасах 71 градус хүрдэг газар. Энэ өвөл бүр хасах 71,2 градус хүрч дээд амжилт тогтоосон. Өвөлдөө ингэж хатуурхдаг ч зуны долоо наймдугаар сард бол нэмэх 30 градус давж хална. Индигирка голын зүүн эрэг дээр байрлах энэ тосгонд ердөө л 500 хүн амьдарна. Өнгөрсөн зууны 20-30-аад онд энэ нутаг цаатнууд тархан амьдарч байсныг зөвлөлт засгийн үед удирдлага жолоодлоготой болгож тосгон байгуулсан нь энэ. Гэхдээ Якутын нийслэл Якутскаас хоёр өдөр явж хүрдэг. Тосгон ганцхан дэлгүүртэй, тэгээд ч энд ямар нэгэн ургамал ургах нь муу болохоор хүмүүс нь ихэвчлэн буга, адуу, загасны мах л иднэ. Халаалтын нэгдсэн сүлжээ байхгүй, айлууд түлээ нүүрс түлнэ.

Сарын дундаж температур нь 54 градусаас дээш, ганцхан сургууль нь хасах 52 градусаас хэтрэхээр хичээлээ хаана. За тэгээд л үзэгний бэх хөлдөх, батарей, цэнэглэгчийн цэнэг ойр ойрхон дуусахаас аваад зам нь цасанд хаагдах гээд бэрхшээл мундахгүй.




0 Сэтгэгдэл



















