Оксфордын их сургуулийг төгссөн, нэртэй хөгжимчний охин, гурван хүүхдийн эх Эмма Орбах орчин үеийн эгэл амьдралаас татгалзаад 12 жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Тэрээр яг л “Бөгжний эзэн” кинон дээр гардагчлан өөрийн барьсан газар гэртээ эртний хүн шиг амьдарч байна. Энэ 12 жилд тэрээр гэрэл цахилгаан, усан хангамж ер юу ч үгүй амьдарч иржээ. Тэр бүр багаасаа хөгжим сонсч, жинхэнэ байгалийг шүтэн дээдэлдэг байсан нь ч үүнд нөлөөлсөн байж магадгүй. Тэрээр “Би жинхэнэ аз жаргалтай байна, яагаад гэвэл эргэн тойронд минь миний хамгийн дуртай тансаг орчин байна шүү дээ” гэж ярьжээ. Харамсалтай нь тэр энэ амьдралынхаа төлөө гэр бүлээсээ татгалзах хэрэг гарч, газар гэрт амьдрахыг хүсээгүй нөхөр нь түүнээс салсан бол хүүхдүүд нь ээжийгээ бараг мартахад хүрч байгаа гэнэ. “Хүүхдүүдээ ойлгож байна аа, тэд чинь цахилгаангүйгээр амьдралыг яаж төсөөлөх билээ дээ” гэж Эмма ярьжээ. Тэрээр долоо хоногт сайндаа л 60 еврогийн зардал гаргахаас гадна газар гэрийнхээ төлөө тун бага татвар төлдөг гэнэ.