Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЕРИКТ 6,2 МИНУТ ТУТАМД НЭГ ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ГАРЧ БАЙДАГ

Өнгөрсөн оны сүүлээр Энэтхэгт гарсан хүчингийн хэрэг нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд дэлхийн нийтийн анхаарлыг татсан билээ. Хүний эрх, түүний дотор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд энэ талаар олон судалгаа явуулсан юм. Ингэтэл эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих нь зөвхөн Энэтхэг гэх мэт Азийн орнууд гэлтгүй ардчилал өндөр хөгжсөн гэгддэг орнуудад өдөр тутам ажиглагддаг түгээмэл хэрэг байдаг нь илэрсэн гэж болно. Улмаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр зөвхөн ганц нэг улсад бус харин дэлхийг хамарсан, олон шаттай арга хэмжээ авахаас нааш шийдэгдэх асуудал биш гэдэг нь ойлгомжтой болсон. Энэ талаар Америкт гардаг хүний эрхийг хамгаалах асуудлыг голлон анхаардаг "Mother Jones" сэтгүүлд гарсан нийтлэлийг уншигч танд товчлон хүргэж байна. Анхааралтай уншаад нэгийг бодно гэдэгт найдаж байна.

"Mother Jones"-ийн Ребекка Солнит : Минутад нэг хүчингийн хэрэг, жилдээ мянган цогцос
 
АНУ-д хэдийгээр 6,2 минут тутам хүчингийн нэг хэрэг гардаг, таван эмэгтэй тутмын нэгийг хүчирхийлсэн байдаг ч арванхоёрдугаар сарын 16-нд Нью-Дели хотын автобусанд оюутан бүсгүйг хүчирхийлэн хороосон хэрэгт маш ноцтой хандсан билээ. Тэгэхэд Стьюбенвиллийн хөлбөмбөгийн багийн гишүүд ухаангүй байсан охиныг хүчиндсэн тухай хэрэг олон нийтийн анхаарлыг дөнгөж л татаж байсан. Манай улсад бүлэглэн хүчирхийлэх хэрэг цөөнгүй тохиолддог.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд өөрийн гэсэн зүй тогтол гэж байгаа нь хамгийн ноцтой асуудал юм. Энэ зүй тогтол нь асар их далайцтай бөгөөд аймшигтай ч бүгд тууштай гөжүүдлэн үл тоосоор. Аль нэг од оролцсон, эсвэл олны анхаарлыг татаж магадгүй хэлбэрээр үйлдэгдсэн хуруу дарам цөөн тохиолдлуудад л хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг онцгой ихээр татдаг. Гэтэл үүнтэй зэрэгцээд манай оронд болон бусад тивд олны анхаарлыг татсан мэдээний цаана эмэгтэйчүүдийн эсрэг хийсэн хүчирхийллийн талаархи олон тохиолдлын чанартай мэдээ байнга явж байдаг юм. Арваннэгдүгээр сард Лос Анжелос хотод оюун ухааны хомсдолтой эмэгтэйг хүчирхийлсэн. Энэ өвөл Калифорни мужийн Оклент хотын галт тэрэгнээс аутизм өвчтэй 16 настай охиныг хулгайлаад хоёр өдрийн турш хүчирхийлсэн. Мехико хотын автобусанд эмэгтэйчүүдийг  хүчирхийлсэн цуврал хэрэг гарсан. Намайг энэ мэдээг бичиж байх зуур Энэтхэгт ахин нэг зорчигч эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн тухай мэдээг уншлаа.
Бэлгийн хүчирхийлэлд арьсны өнгө, яс үндэс, нийгмийн давхарга, шашин шүтлэг гэж байдаггүй. Ийм хэрэгт хүйс гэж ганц л зүйл бий. Өдгөө эрчүүдийн зүгээс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэх цар тахал дэгдээд байгаа тухай ярьж байна. Хүчирхийллийн ийм аймшигтай жишээ асар их. Зөвхөн манай улсад гэхэд л 6,2 минут тутам хүчингийн нэг хэрэг гарч байна. Гэтэл эдгээр нь зөвхөн албан ёсоор бүртгэгдсэн тоо болохоор бодит тоо нь тав дахин өндөр болж таарч магадгүй юм. Хэрэв тийм бол АНУ-д минутад нэг эмэгтэй хүчин нийт хохирогчдын тоо хэдэн арван саяар тоологдоно. “Энэтхэгт өдөр бүр эмэгтэйчүүдийг ил цагаан хоргоон дээрэлхдэг”, “Ойрхи Дорнод, Өмнөд Азид хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг гэр бүлийн нэр төрөө цэвэрлэх нэрийдлээр ар гэр нь хөнөөж байна”, “ӨАБНУ-д өнгөрсөн жил 600 мянган эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн”, “Мали ба Судан зэрэг улсуудад хүчирхийлэл нь дайны нэг тактик болсон”, “Саудын Аравид эмэгтэйчүүд хамгийн наад захын эрхгүй”, “Мексикт эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг хэн ч тоохоо байсан” гээд дэлхийн өнцөг булан бүрийг хамарсан олон хэргийн тухай ярьж болж байна.
Америкт есөн секунд тутамд нэг эмэгтэй хүн зодуурын бай болж байдаг. Тэгэхээр Америкийн эмэгтэйчүүдийн гэмтэл авах үндсэн шалтгаан юм. Энэ бүх хүчирхийлэл, зодуур нь хүйсийн хооронд ямар их зөрчил, үл ойлголцол байгааг харуулж байна. Улмаар хүчирхийлэлд өртөхөөс тогтмол айсаар яваад зарим эмэгтэй бүр дасаад, мартчихдаг. Тэгээд хүчирхийллийг байх ёстой, одоо ч байгаа, цаашид ч байх ёстой зүйл гэж хүлээж аваад, золиосыг нь ямар нэг буруу, ёс бус юм хийснээс, өөрийн буруугаас болсон гэж бодоход хүргэдэг. Үүнийг нийгмээрээ, дийлэнхээрээ хүлээн зөвшөөрч, үг дуугүй дагадаг. Жишээлэхэд, АНУ-ын 31 мужид хүчирхийллийн улмаас хохирогч жирэмслэвэл гэмт хэрэгтнийг эцгийг нь гэж үзээд хуулийн дагуу “эцэг”-т байх ёстой бүх эрхийг эдлүүлдэг. Тэр бүү хэл Техас мужаас дэд Ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшиж байсан Пол Райан нь хүчирхийллийн золиос болсон эмэгтэй жирэмслэвэл аборт хийлгэх эрхгүй болгох хууль хүртэл санаачилсан байна. Тэгэхээр эрчүүдийн юу нь болохгүй байна вэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Энд эршүүд зан, жинхэнэ эр хүн байх төрх байдал, имижийг бүрдүүлэхтэй холбоотой асуудал байгаа юм. Үүнийг хойш тавилгүй шийдэх ёстой. Эмэгтэйчүүдийг өөртэйгээ адил эрхтэй гэдгийг ойлгодог, эрхийнхээ төлөө тэмцэж байгаа эрэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Нью-Делид 23 настай Жиоти Сингхийг хүчирхийлэн хөнөөсөн хэрэг эмэгтэйчүүдийн 100, эсвэл бүр 1000 жилийн турш хүлээсэн хариу эсэргүүцэл, дургүйцлийг нийгэмд төрүүллээ. Улмаар иргэний эрх, хүний эрхийн асуудал нь тухайн нэг тохиолдол бус харин хүн болгоны, таны бас миний, бүгдийн асуудал гэдгийг нийгэмд бодитоор харуулж, эсрэг чиглэсэн зүйл хийж болдог гэдгийг харууллаа.
P.S. Энэ нийтлэлийг бичсэн Америкийн сэтгүүлч эмэгтэй хүйсийн дайн, тив дамнасан цар тахал гэх мэтээр хэт дөвийлгөж бичсэн байж болох. Гэхдээ л эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл сүүлийн жилүүдэд цөөрөхгүй байгааг анхаарах хэрэгтэй. Ялангуяа, “Эр хүний тэргүүнд гар хүрч болохгүй” гэх мэт элдэв цээрээр өөрийгөө хамгаалчихаад онгирч явдаг ч эмэгтэйчүүдийг ямар ч эрхгүй, эд зүйл мэтээр хардаг, ханддаг нь цөөнгүй. Цөөнгүй ч гэж шударга хэлэхэд нийгмийн тодорхой хэсгийг хамарсан үзэгдэл болсон гэж болохоор. Тиймээс бүгд энэ мэт бурангүй үзэл, хандлагын давруулахгүй байх, ээж нар, эхчүүд, эхнэрүүд, охид, эгч нараа хайрлаж, хамгаалж сургадаг болгох тал дээр түлхүү анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан