Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
У Бангуогийн айлчлал гурван өдөр үргэлжилнэ

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо манай улсад албан ёсны айлчлал хийхээр ирээд байна. Тэрээр өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай нислэгийн онгоцоор газардлаа. У Бангуог Монголын талаас УИХ-ын дэд дарга М.Энхболд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн нар, Хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шао Лун, Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чан Ваньлун болон албаны бусад хүн угтсан юм.

У Бангуог дагалдаж БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нарын албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын сурвалжлагч иржээ. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангоугийн айлчлал нь УИХ-ын 2012 оны сонгуулиар байгуулагдсан шинэ парламентын хувьд хоёр дахь, 2013 оны анхны томоохон айлчлал юм. У Бангуог угтах хүндэтгэлийн ёслол өчигдөр 15:30 цагт Сүхбаатарын талбайд боллоо. Тэрээр УИХ-ын дарга З.Энхболдтой Чингис хааны хөшөөнд ёслож, хүндэтгэл үзүүлэв. У.Бангуо Төрийн ордны Баганат танхимд хүрэлцэн ирж, Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурсны дараа УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийсэн юм.

0 Сэтгэгдэл