Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хиллари Клинтон 20 жилийн алдсан нойроо нөхөж авна
Өнөө маргаашгүй Төрийн нарийн бичгийн даргын завгүй албаа хүлээлгэн өгөх гэж байгаа Хиллари Клинтон чөлөөндөө суугаад өнгөрсөн 10 жилийн улс төрийн амьдралынхаа тухай дурсамж ном бичихээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ түүнээс өмнө тэрээр өнгөрсөн 20 жилийн туршид алдагдсан дутуу нойроо гүйцээж авахыг хамгийн их хүсч байгаа гэнэ.
2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн олон нийтийн харж буй хатагтай Клинтон үнэхээр ч сүүлийн 20 жил олны нүдний өмнө ил алба ажил, өндөр үүрэг хариуцлага хүлээж ирсэн юм. Түүний нөхөр Билл Клинтон Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд тэргүүн хатагтайн өндөр үүрэг хариуцлага хүлээж байсан бол түүний дараа сенаторын завгүй алба залгаж, хууль тогтоох байгууллагад ажилласан юм. 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө бараг жил шахам хугацаанд нам дотроо сунгаанд өрсөлдсөний эцэст Төрийн нарийн бичгийн даргын амаргүй албыг авсан билээ. Тийм ч учраас энэ бүхний эцэст бүтэн нойртой хонох нь Хиллари Клинтоны хамгаас их хүсэх зүйл байх нь гарцаагүй юм.
Өнөө маргаашгүй Төрийн нарийн бичгийн даргын завгүй албаа хүлээлгэн өгөх гэж байгаа Хиллари Клинтон чөлөөндөө суугаад өнгөрсөн 10 жилийн улс төрийн амьдралынхаа тухай дурсамж ном бичихээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ түүнээс өмнө тэрээр өнгөрсөн 20 жилийн туршид алдагдсан дутуу нойроо гүйцээж авахыг хамгийн их хүсч байгаа гэнэ. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн олон нийтийн харж буй хатагтай Клинтон үнэхээр ч сүүлийн 20 жил олны нүдний өмнө ил алба ажил, өндөр үүрэг хариуцлага хүлээж ирсэн юм. Түүний нөхөр Билл Клинтон Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд тэргүүн хатагтайн өндөр үүрэг хариуцлага хүлээж байсан бол түүний дараа сенаторын завгүй алба залгаж, хууль тогтоох байгууллагад ажилласан юм. 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө бараг жил шахам хугацаанд нам дотроо сунгаанд өрсөлдсөний эцэст Төрийн нарийн бичгийн даргын амаргүй албыг авсан билээ. Тийм ч учраас энэ бүхний эцэст бүтэн нойртой хонох нь Хиллари Клинтоны хамгаас их хүсэх зүйл байх нь гарцаагүй юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
зулаа
Нэг алдсан нойрыг хэзээ ч нөхөж болдоггүй биз дээ
2013.01.31



















