Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Кофи Аннан: Та бүхэн Монголыг хар

Эдийн засгийн чуулганы гуравдахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Арабын хаврын геополитикийн нөлөө” Дэлхийн эдийн засгийн удирдагчдын албан бус цугларалтад оролцов. Энэ үеэр Арабын хаврын одоогийн чиг хандлага, ололт амжилт хийгээд үр дүнгийн талаар хэлэлцсэн бөгөөд түүнд зөвхөн төр засгийн тэргүүнүүд оролцлоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан цугларалтын үеэр хэлэхдээ “Арабын хувьсгалын дүнд маш олон улс иргэний дайны хэмжээнд хүрээд байна. Бид Ливи болон Сирийн жишээнээс үүнийг харж болно. Гэтэл та бүхэн Монголыг хар. Тэд 20 гаруй жилийн өмнө тайван замаар социалист нийгмийн тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжиж, ямар ч дайн байлдаад автаж ард түмнээ хохироолгүй өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байна. Тиймээс Монголын туршлага бидэнд хамгийн хэрэгтэй. Арабын орнуудыг Монголруу хараасай гэж би бодож байна” гэв.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Хувьсгал бол нэг даргаас нөгөө даргад эрх мэдэл шилжих тухай ойлголт биш. Даргын эрх мэдэл, шийдвэр гаргах боломж иргэдийн гарт очих явдал. Бидэнд тодорхой туршлага бий. Бидэнд бусдад заах туршлагаас илүү бусадтай хуваалцах сургамж жишээ олон бий” гэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийн эдийн засгийн удирдагчдын “2013 онд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох нь”, “2015 оноос хойш бидний хүсч буй ирээдүй” болон Аюулгүй байдлын асуудлаарх уулзалтуудад тус тус оролцлоо.
Монгол илүү илүү
эх сурвалжаа оруулах хэрэгтэй шүү дээ. Бодит мэдээлэл гэдэгт ард иргэд хэрхэн итгэх болж байна. Сэтгүүль зүй жаахан бодит мэдээлэл оруулж байх хэрэгтэй шүү дээ. Юун эх сурвалж www.assa.mn вээ? Тэнэг хүн хуурж байгаа биш дээ
Bolj l baina gants udaa ch gesen
МОНГОЛЧУУД ӨӨРСДИЙГӨӨ БӨӨЦИЙЛЖ БОЙЖУУЛААД АВБАЛ Ч ДЭЛХИЙД ДУУЛГАХ ЮМ ҮҮНЭЭС Ч ИХ ГАРНА ШҮҮ
Ард тvмний амьдралыг мэдэхгуй болохоор магтах нь ч аргагvй юм да.ард тvмний амьдрал хvнд байна шд.
7/1 d yu bolsniig meddeg boluu
Энэ бол бодит дуршлаг, бодит байдал. Гарцаагуй үнэн. Бахархах амьдрал болон жишээ!

бас болж л бншт
Ovoodoo, mongoliig min har hehe

Эдийн засгийн чуулганы гуравдахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Арабын хаврын геополитикийн нөлөө” Дэлхийн эдийн засгийн удирдагчдын албан бус цугларалтад оролцов. Энэ үеэр Арабын хаврын одоогийн чиг хандлага, ололт амжилт хийгээд үр дүнгийн талаар хэлэлцсэн бөгөөд түүнд зөвхөн төр засгийн тэргүүнүүд оролцлоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан цугларалтын үеэр хэлэхдээ “Арабын хувьсгалын дүнд маш олон улс иргэний дайны хэмжээнд хүрээд байна. Бид Ливи болон Сирийн жишээнээс үүнийг харж болно. Гэтэл та бүхэн Монголыг хар. Тэд 20 гаруй жилийн өмнө тайван замаар социалист нийгмийн тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжиж, ямар ч дайн байлдаад автаж ард түмнээ хохироолгүй өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байна. Тиймээс Монголын туршлага бидэнд хамгийн хэрэгтэй. Арабын орнуудыг Монголруу хараасай гэж би бодож байна” гэв.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Хувьсгал бол нэг даргаас нөгөө даргад эрх мэдэл шилжих тухай ойлголт биш. Даргын эрх мэдэл, шийдвэр гаргах боломж иргэдийн гарт очих явдал. Бидэнд тодорхой туршлага бий. Бидэнд бусдад заах туршлагаас илүү бусадтай хуваалцах сургамж жишээ олон бий” гэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийн эдийн засгийн удирдагчдын “2013 онд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох нь”, “2015 оноос хойш бидний хүсч буй ирээдүй” болон Аюулгүй байдлын асуудлаарх уулзалтуудад тус тус оролцлоо.
Эх сурвалж: president.mn
0 Сэтгэгдэл
2013.02.04
2013.01.29
2013.01.29
2013.01.28
2013.01.28
2013.01.28
2013.01.27
2013.01.27
2013.01.27
2013.01.27