Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсан Но Му Хёны охин хууль бусаар мөнгө шилжүүлсэн хэргээр шүүхээс ял сонсчээ. Сөүлийн төв дүүргийн шүүхээс экс Ерөнхийлөгчийн охин Но Жён Ёнд дөрвөн сар хоригдох ял өгсөн боловч ялыг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлээд байгаа ажээ. Но Жён Ён 2008 онд АНУ-ын Нью-Жерсид байшин худалдаж авахдаа Солонгосоос 1,3 тэрбум вон шилжүүлсэн байна. Гэхдээ ийм их хэмжээний мөнгө шилжүүлэхдээ энэ тухай огт мэдэгдээгүй байна. Шүүгч Ерөнхийлөгчийн охиныг шүүж байхдаа “Төрийн тэргүүн байсан хүний охины хувьд бусдад үлгэр дуурайл үзүүлэхүйц байх ёстой байсан юм” гэсэн байна.
Но Жён Ён 400 мянган ам.долларын барьцаа төлөн байшин худалдаж авахдаа Пак Ён Ча хэмээх хуурамч нэр ашигласан нь тогтоогдсон бөгөөд тэр нэрээ ашиглуулсан хүн нь экс Ерөнхийлөгчийг дэмждэг байсан баян бизнесмэн гэнэ. Шүүх хуралд экс тэргүүн хатагтай оролцож, өөрийн хадгалж байсан мөнгөнөөс охиндоо 1,3 тэрбум воныг өгсөн хэмээн мэдүүлжээ.
Ерөнхийлөгч асан Но Му Хён 2009 онд амиа хорлож нас барсан юм.