96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Бүгд л цагаан
АНУ-ын кино, хөгжмийн одууд сүүлийн үед цагаан өнгөнд дурлаж буй бололтой. Элдэв арга хэмжээ, ёслолд оролцохдоо, дэлгүүр хэсэхдээ ч цагаан өнгийн даашинзаар гоёх болжээ. Каунтри дуучин Тэйлор Свифт гэхэд пүрэв гаригийн үдэш Испанийн Мадридад болсон нэгэн шагнал гардуулах ёслолд оролцохдоо цээж хэсгээрээ ил задгай цагаан даашинз өмсчээ.

Охидуудын стилийн дэрэвгэр хормойтой, “baby doll” загварын даашинз голдуу өмсдөг байсан Тэйлор Свифт сүүлийн үед томоохон арга хэмжээ, улаан хивсний ёслолд илүү эмэгтэйлэг, секси даашинз өмсөх болоод буй. Түүний нэг нь энэхүү улаан хивсний ёслолд өмссөн Кауфман Франкогийн даашинз билээ. 22 настай дуучин энэхүү даашинзтайгаар хослуулан Офирагийн ээмэг, Лоррэйн Шварцын бөгж зүүж, Кристин Любитиний гутал өмсчээ.

Тэгвэл цагаан өнгийн даашинзаар гоёсон өөр нэг од нь Ким Кардашиан. Парисын загварын долоо хоногийг үзэхээр найз залуутайгаа хамт ирсэн реалити шоуны од Францын дэлгүүрүүдийг гүйцээх шахаж буй.
Парист ирээд найз залуугаараа таван алтан бугуйвч авахуулаад байгаа тэрээр өчигдөр бас л шоппинг хийжээ. Ингэхдээ тэрээр яг л улаан хивсний ёслолд ирж байгаа мэт өдөн хормойтой цагаан даашинз өмсч явжээ.
Парист жиндүүхэн байгаа тул дээгүүрээ цагаан хүрэм нөмөрчээ. Бүсгүй нь ийн гоёсон учир Кэни Уэст ч ердийн үед өмсдөг савхин өмд, спорт гуталнаасаа татгалзаж, жентельмэн маягаар хувцасласан байв.

Биеийнхээ галбираар Холливудыг гайхуулдаг Женнифер Лопез цагаан өнгөнд дурлагчдын нэг нь. Тэрээр Тэйлор Свифттэй ижилхэн сонголт хийж Кауфман Франкогоос цагаан даашинз худалдан авснаа Лас Вегаст нэгэн арга хэмжээнд оролцохдоо өмсчээ.

Огт дотуур хувцасгүйгээр өмссөн энэхүү зоригтой сонголтоороо одоо 43 настай дуучин бүсгүй стиль имижийн хувьд даруухан даашинз сонгох нас болоогүй гэдгийг харуулав.

0 Сэтгэгдэл