Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ерөнхийлөгч Авлигын эсрэг түншлэлийн тусгай хуралдаанд оролцов
Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Авлигын эсрэг түншлэлийн санаачилгаас зохион байгуулсан тусгай хуралдаанд оролцож үг хэлэв.
Хуралдаанд Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акуино, Перугийн Ерөнхий сайд Хуан Жимэнез Мэйор, Олон улсын Транспаренси Интернэшнл байгууллагын тэргүүн Хьюгуэтт Лабэлл нарын зочид оролцож дэлхий нийтээр авлигыг бууруулах асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр олон улсын төлөөлөгчид Монгол Улс 2012 онд авлигын индексээр огцом буурсан орноор тодорсныг олон улсын хэмжээнд үнэлэгдэх томоохон амжилт гэж дүгнэж байв.
“Авлигын эсрэг хамтын ажиллагаа” нь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болон байгууллага, компаниуд өөр бусад компаниудын тусын тулд үйлчлэх дэлхий нийтийг хамарсан санаачилга юм. “Авлигын эсрэг хамтын ажиллагаа” санаачилга нь доорх арга замаар байгууллага, компаниудын эрсдлийг бууруулах учиртай.
Үүнд:
1. Авлигаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэх үр дүнтэй бодлого, тогтолцоог санаачилж хэрэгжүүлэх
2. Авлигатай тэмцэх гадаад, дотоодын арга барилыг харьцуулж, гадаадын шилдэг туршлагыг судалж, нэвтрүүлэх
3. Компани аж ахуйн нэгжүүд, төр засаг, иргэний нийгэмтэй хамтран ажиллах зэрэг юм
Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Авлигын эсрэг түншлэлийн санаачилгаас зохион байгуулсан тусгай хуралдаанд оролцож үг хэлэв. Хуралдаанд Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акуино, Перугийн Ерөнхий сайд Хуан Жимэнез Мэйор, Олон улсын Транспаренси Интернэшнл байгууллагын тэргүүн Хьюгуэтт Лабэлл нарын зочид оролцож дэлхий нийтээр авлигыг бууруулах асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр олон улсын төлөөлөгчид Монгол Улс 2012 онд авлигын индексээр огцом буурсан орноор тодорсныг олон улсын хэмжээнд үнэлэгдэх томоохон амжилт гэж дүгнэж байв.

0 Сэтгэгдэл