Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Байнгын хороодын гишүүдийн тоог нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан. М.Зоригт нарын өргөн барьсан хуулийг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж дэмжсэн бол үргэлжлүүлээд Н.Энхболд нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүллээ. Улсын Их Хурал 2012 оны наймдугаар сарын 1-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орлуулах тухай хуулиар Улсын Их Хурал нь найм Байнгын хороотой байхаар заасан. Нэг Байнгын хороо нь 10-19 гишүүнтэй байхаар заасан. Тэгвэл Н.Энхболд нарын санаачилсан хуулийн төслөөр Байнгын хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлж, 15-21 байхаар тусгасан байна.
Хуулийн төслийг баталснаар хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх зүйн орчин сайжирч, УИХ-ын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн ажиллах зарчмыг боловсронгуй болгож, хууль тогтоох үйл явц түргэн шуурхай болох гэнэ. Ингээд энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй үзэн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан. М.Зоригт нарын өргөн барьсан хуулийг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж дэмжсэн бол үргэлжлүүлээд Н.Энхболд нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүллээ. Улсын Их Хурал 2012 оны наймдугаар сарын 1-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орлуулах тухай хуулиар Улсын Их Хурал нь найм Байнгын хороотой байхаар заасан. Нэг Байнгын хороо нь 10-19 гишүүнтэй байхаар заасан. Тэгвэл Н.Энхболд нарын санаачилсан хуулийн төслөөр Байнгын хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлж, 15-21 байхаар тусгасан байна. Хуулийн төслийг баталснаар хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх зүйн орчин сайжирч, УИХ-ын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн ажиллах зарчмыг боловсронгуй болгож, хууль тогтоох үйл явц түргэн шуурхай болох гэнэ. Ингээд энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй үзэн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
0 Сэтгэгдэл
























